Хамаг бүгдээр чамайг харааж нулимаж байв ч Тэнгэр шиг бай
хамгийн сайн хөвүүн гэж хашгир ч ерөөж байвч Тэнгэр шиг бай
Тэвчээр барагдаж нөхөд чинь орхивч Тэнгэр шиг бай
Мөнхөд амгалан

Тэргэн суулгаж алтан титэм өмсгөвч ч Тэнгэр шиг бай юуч болоогүй юм шиг
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсонч Тэнгэр шиг бай
Хан Тэнгэрээ нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжлон бахаа ганц хангавч
Гүн Тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нирвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн Тэнгэр шиг бай чи ялна
Өрөөл бусдад мартагдаж тоогдхоо байвч
Өндөр Тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март
Яг л амьдрал чинь дуусч явах замгүй болсонч
Яаадгаа алдалгүй хүлээ Тэнгэр шиг бай
Ярухан санаа мөхөсдөж хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо Тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасанч Тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ бууруулсан ч Тэнгэр шиг бай
Одод гялалзаж наран саран ээлжлэх цагт

Орчлон дээр аавийн хүү шантрах ёсгүй
Уур омог уурийн мунхагийг мартаж Тэнгэр шиг бай
Уудам хорвоогоос илүү гарч жигүүрээ дэлгэ
Цөхрөл чамайг багалзуурдаж
Цөлийн чоно шиг болгосон ч
Зүс ихтэй хүний үр гэдгээ бүү мартаарай
Цорын ганц хүү минь бас охид минь хүүхдүүд минь
Цохож ирэх үйлийн үрээс бүү ай
Хувь заяатай ямагт эвлэрч тэвчээртэй бай
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү
Орох оронгүй болсон цагтаа
Орчлонг бүхэлд нь олно чи
Онцлох нөхөргүй болсон цагтаа

Хүнийг бас ойлгоно чи
Аз жаргал ирнэ гэвч удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч төдөлгүй арилдаг юм
Жамаар ертөнцөд  бүхэн өдөр шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алынд ч Мөнх Тэнгэр шиг бай
Атаатан түмэндээ мууг үйлдэвч хариуд нь сайныг бүтээ
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм
Ямагт чиний зөв байдаггүй сайтар тунгааа
Ярьж хэлэх хөдлөх бүхнээөөрөө хяна өөрөө сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй Тэнгэр шиг бай үнэнийг тэмтэр
Юм бүхэнд өөрийн цаг буй сөрөөд нэмэргүй
Ерт атгасан хүн тулаанд хэрэгтэй ч хуриманд нэмэргүй
Нохой болхоос нь өмнө гөлгийг хазалж хэмэлдэг юм
Ноён болхоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Сандарч тэвдэлгүй Тэнгэр шиг бай
Салхи цагаа болоход бүхнийг хийсгэдэг юм

Саваагүй амьтдын зиндаанд бүү уна
Эрх мэдэлтэй хүн хилэнцэт нүгэлээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүхэн хэмжээтэйг бүү март
Тэр цагаа болоход хумхын тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур бүү харамса
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ
Гаднаа ямагт бусдаас дорд бай дарууу бай
Гайхуулах хэрэггүй дотроо Тэнгэр мэт агуу бай
Үг яриа хэрэггүй цагт харцаараа өгүүлж сур
Үнэн худлыг ялгахгүй цагт бурхандаа залбир
Өнөөдөр чамайг ,маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ мөрийг хөөж чигийг барь

Хүү минь хамгийн эцэст хэлэхэд ухаалаг явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс өөр гавьяаг би мэдэхгүй



Очирбатын Дашбалбар












Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Tenger gazar denduu yalgaatai
Tegvel hun bas yalgaatai

Tenger shig neg ni
Dalai shig dolgoon
Delhii shig hunleg
Deedes shig ariuhan
Denluu shig gal hair

Gazar shig neg ni
Galgui nuurs met
Garah zamaa harahgui met
Ganganii hoinoos guisen met

Denduu yalgaatai
Tenger shig baimaar baina
Tegvel l jargaltai
Zovj baisan ch jargaltai



Зочин хэзээ бичсэн: 2021-09-28 20:27 | |
бөөн алдаа
Зочин хэзээ бичсэн: 2017-12-20 00:15 | |
Тэнгэр шиг бай.Тэнгэр шиг уудам байж чадахгүй бол тал шиг бай.Тал шиг тэнэгэр байж чадахгүй бол уул шиг бай.Уул шиг нөмөртэй байж чадахгүй бол зүгээр л хүн шиг бай.Цэрэн ах чинь
Зочин хэзээ бичсэн: 2015-12-25 03:02 | |
гоё юмаа
Зочин хэзээ бичсэн: 2013-11-27 18:29 | |
Үнэхээр гое шүлэг шүү




Зочин хэзээ бичсэн: 2012-11-20 09:49 | |
munhuu
tanaid gishvvneer elsej boloh yy elsbel yaj elseh be
Зочин хэзээ бичсэн: 2012-02-09 21:47 | |
loser
Зочин хэзээ бичсэн: 2012-02-09 18:45 | |
Одоогийн бидэнд зориулсан шүлэг.
Зочин хэзээ бичсэн: 2012-01-27 19:59 | |



:-)