Бичигчээр ялгах

  • a3xvv-н бичлэгүүд
  • Чойрын Хүү-н бичлэгүүд
  • chandaa-н бичлэгүүд
  • donika-н бичлэгүүд
  • gereltuya-н бичлэгүүд
  • Цагаан хараацай-н бичлэгүүд
  • Тархи өрөмдөгч-н бичлэгүүд
  • PARACHUTE-н бичлэгүүд
  • xvv-н бичлэгүүд
  • Ууганаа-н бичлэгүүд
Энэ блогийг хамтран бичих сонирхолтой хүмүүс энэ блогт бичигчээр элсэж бичиж болно шүү. Таныг ч бас урьж байна. Элсэхийг хүсвэл сэтгэгдэл үлдээнэ үү!

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын дууны үгсээс бичлэгт Зочин: Шалзат баахан шарга дууны үгийг яаж хаанаас олох
  • Хандармаа /Монгол ардын дуу/ бичлэгт xvv: Арваар авсан алаг дууны үг орууллаа: https://shuleg.blogmn...
  • Хандармаа /Монгол ардын дуу/ бичлэгт Цэндмаа (зочин): Араваар авсан алаг дууны үг бна уу
  • Булигаар хүрэн цүнх /дууны үг/ бичлэгт Зочин (зочин): Баярлалаа
  • Хөөрхөн халиун /дууны үг/ бичлэгт Зочин: ymar goy duu we
  • Хөөрхөн халиун /дууны үг/ бичлэгт B. Sondor (зочин): vneheer saihan duu baina. Ene duug sonsood nulimas gochihgood baihim.
  • Хандармаа /Монгол ардын дуу/ бичлэгт Зочин:
  • Бөкөөжөө гэлгүй яахав (Монгол ардын дуу) бичлэгт Зочин: аүнүү аүн..
  • Амар түвшин /Дууны үг/ бичлэгт Зочин: Гоё ч үгтэй, гоё ч аятай сайхан дуу.
  • Булигаар хүрэн цүнх /дууны үг/ бичлэгт Зочин: Баярлалаа. Гоё сайт байна.
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
1210837 удаа нээгдэв.
2006 © Эгшиглэн

Арваар авсан алаг /Монгол ардын дууны үг/

2020-12-04, 07:15
Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодоо юу даа хө

Хориор авсан хонгорыгаа
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Холынхоо ханинд бодоо юу даа хө

Дөрөө гөлөм хоёроосоо
Дөлөх нь яасан морь вэ хө
Дөчин хэдтэй түүнээсээ
Салах нь яасан залуу вэ хө
 
Өөр хувилбар:

Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодсонгүй юу хө

Хориор авсан хонгорыгоо
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Хойшдынхоо ханинд бодсонгүй юу хө

Д...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Дууны үгс | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 32 удаа

Авгын цагаан уул /Монгол ардын дууны үг/

2020-12-04, 07:05
Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан цайраад байна даа хө
Амраг чамайгаа бодохлоор нь хө
Аягатай цайгаа уухаас ч дургүй ээ хө

Цантын цагаан ууланд нь хө
Цасны будан цайраад байна аа хө
Царайлаг чамайгаа бодохлоор нь хө
Цайгаа уухаас ч дургүй байна аа хө

Далангийн цагаан ууланд нь хө
Дангийн будан цайраад байна аа хө
Дассан чамайгаа бодохлоор нь хө
Данхтай цайгаа уухаас ч дургүй ээ хө


Монголын үндэсний радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Сэрээтэрийн дуулсан монгол ардын “Авгын цагаан уул”, МУГЖ Дашбалбарын дуулсан “Арваар авсан алаг” монгол ардын дууг  з...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Дууны үгс | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 17 удаа

Хандармаа /Монгол ардын дуу/

2020-07-31, 03:17
Хар аа юу торгон хамжаарыг ээ хө ай хө
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө ай хө
Хаяад явахыг чинь мэдсэн болбол доо Дандаа юу ай л
Хандармаа минь ээ ай хө ханзлаад хаях минь чиг яалаа би чинь ээ ай хө

Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа юу гэе ээ л даа юу
Дандаа гэе ээ л дан аа юу

Бор оо юу борын бялзуухай нь ээ хө ай хө
Бургасны дээгүүр жиргээд байна аа хө ай хө
Боломжтой боломжгүй хонгор түүнийгээ болгоно доо хө ай хө
Хандармаа минь ээ ай хө бодож санасны минь гарз болов уу даа ай хө

Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Дууны үгс | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 162 удаа

Ганган борлог /Захчин ардын дуу/

2020-06-13, 18:56
Гадаа шон дээр уяатай байгаа
Ганган борлог хэнийх вэ?
Галын захад хэвтэж байгаа
Ганц түнгэрцэг хэнийх вэ хө?

Хөдөө шон дээр уяатай байгаа
Хөөрхөн борлог хэнийх вэ?
Хөгнөн дээр тохоостой байгаа
Хөөрөг дайлан хэнийх вэ хө?

Тугалын зэлнээс уяатай байгаа
Тоодон борлог хэнийх вэ?
Тулганы захад хэвтэж байгаа
Тоохуу гос нь хэнийх вэ хө?

Айлын гадаа уяатай байгаа
Агсам борлог хэнийх вэ хө?
Архиндаа согтоод хэвтэж байгаа
Атигар эр нь хэн гэгч вэ?

Гэрийн бүслүүрээс уяатай байгаа
Гээдэн борлог хэнийх вэ хө?
Гэрт гадаагаа мэдэхгүй яваа
Гэнэн согтуу тэр нь хэн гэгч вэ?


 ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Дууны үгс | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 119 удаа

Шигшрэгийн ай /Монгол Ардын дууны үг/

2020-06-07, 03:46
Нарийн хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Найман хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө

Зузаан хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Зургаан хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө

Тарган хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Таван хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө

Алаг морины алхаа нь
Товор товор товор товор гэнэ хө
Арван хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Дууны үгс | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 143 удаа

Дүрлээ Тоодой хоёр /Монгол Ардын дууны үг/

2020-06-07, 03:28
Арын шугуйг хөдөлгөсөн
Аргаль, угалз хоёр оо хө
Амин зүрхийг оволзуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө

Голын шугуйг хөдөлгөсөн
Гургуул, туулай хоёр оо хө
Голт зүрхийг догдлуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө

Хамрын чулууг хөдөлгөсөн
Хулан, хавтгай хоёр оо хө
Хүрэн зүрхийг догдлуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө




Бонус видео ирмэх

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Дууны үгс | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 75 удаа

Ардын дууны алдартай сайхан хүүхнүүд

2020-06-07, 03:21
Самбаа, Жимбээ хоёрын Дүрлээ, Тоодой хоёр 

Ардын хувьсгал ялхаас өмнөхөн Сэлэнгэ нутагт гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан Дүрлээ, Тоодой хэмээх эгч дүү хоёр байж. Эгч Дүрлээ нь том алаг нүдтэй, дугираг царайтай, жирэмлэн сүлжсэн олон салаа гэзэгтэй, моринд гарамгай, эцгийгээ дуурайсан хурц авиртай бүсгүй байсан бол дүү Тоодой нь эхийгээ дуурайсан уян зөөлөн ааштай, зургийн хуар шиг царай төрхтэй, энхрий ялдам охин байж. 
 
Эднийх мянган цагаан хоньтой, шандас сайн хүлэгтэй, ирсэн буусныг дайлж зочилж байдаг, найр наадамд дуртай “Сайхан” Жамбынх гэдэг нэлээд чинэ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Дууны үгс | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 66 удаа

Монгол Ардын дуу Бүүжидмаа /Дууны үг/

2020-06-07, 03:09
Буурал морины маань мундаан дээрээ хөө
Булигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хөө
Буурал аав ээжийн минь захиж хэлсэн үг
Бодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хөө

Саарал морины маань мундаан дээрээ хөө
Саньхюу гөлөм нь саржигнаад байна даа хөө
Сайхан чиг аав ээжийн минь захиж хэлсэн үг
Санаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хөө

Хар морины маань мундаан дээрээ хөө
Хазаар юу гөлөм нь харжигнаад байна даа хөө
Хайртай л аав ээжийн минь захиж хэлсэн үг
Харин чиг санаанаас минь гарахгүй л байна даа хөө
 


...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Дууны үгс | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 99 удаа

Сэргэлэн бага нас /Дууны үг/

2020-06-06, 21:29
Yг. Г. Лхагва
Ая. X. Сэргэлэн

Цэлмэг тэнгэрийн хаяа
Газарт нийлэх тэртээд
Захгүй шаргал талын
Нарийн зөргөөр хөлхөөд

Сэрүүн сайхан хангайдаа
Сэтгэл сэргэж явсан
Сэргэлэн бага насаа
Дуулж явна би

Хонин сүрэг налайх
Уудам талын бэлчээрт
Хоолой шалгах дууны
Уяхан зөөлөн айзамд

Хотлоор цэнгэх баярын
Учрал бүрдэх дуулианд
Хонгор бага насаа
Дуулж явнаа би

Хурдан морины нуруунаа
Гийнгоо аялан хурдлаад
Хуйвтай шилбүүр унаад
Хурга ишгээ хариулаад

Цэнгэг голын уснаа
Өдөржин шумбаж тоглосон
Цэнгээнт бага насаа
Дуулж явнаа би
 
...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Дууны үгс | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 103 удаа

Бид мартахгүй киноны дууны үг

2020-02-25, 03:27



Бүсгүй: -
Хайр гэрэлтсэн нүдийг чинь
Харах бүрийдээ дальдравч

Хайрлан булиглах зүрх минь
Байлдагч чам руу тэмүүлнэ

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж
Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

Хүнлэг хайрын шивнээг
Бодох бүрийдээ ичингүйрэвч
Хүсэн мөрөөдөх сэтгэл минь
Хайртай чамдаа тэмүүлнэ

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж
Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

Залуу: -
Хар нүдэн бүсгүй минь

Хэн хүний үр болоод чи
Онгон хайрыг минь уяруулж
Унтах нойрыг хасна вэ?

Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж
Чи учрахдаа жаргал авчирлаа

Янаг хайрт бүсгүй минь
...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Дууны үгс | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 92 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 6-с 1-р хуудас. | дараах >>

Ангилал

  • 4 мөртүүд
  • Хайрын шүлгүүд
  • Эх орон
  • Шүлгүүд
  • Зохиол
  • Ном
  • Дууны үгс
  • Алдартай

Шинэ бичлэгүүд

  • Арваар авсан алаг /Монгол ардын дууны үг/
  • Авгын цагаан уул /Монгол ардын дууны үг/
  • Хандармаа /Монгол ардын дуу/
  • Ганган борлог /Захчин ардын дуу/
  • Шигшрэгийн ай /Монгол Ардын дууны үг/
  • Дүрлээ Тоодой хоёр /Монгол Ардын дууны үг/
  • Ардын дууны алдартай сайхан хүүхнүүд
  • Монгол Ардын дуу Бүүжидмаа /Дууны үг/
  • Сэргэлэн бага нас /Дууны үг/
  • Ч.Лодойдамба: Гэрээслэл /Ѳгүүллэг/
  • Бид мартахгүй киноны дууны үг
  • Мөрөөдлийн дуу /дууны үг/
  • Ээж минь - Адарсүрэн /Дууны үг/
  • Гоожнанаа /Ардын дуу/
  • ГОЁХОН ЧИМЭГ ЮМ УУ ДАА /Дууны үг/
  • Булигаар хүрэн цүнх /дууны үг/
  • Вансэнбэрүү /дууны үг/
  • Хөдөөгийн баясгалан киноны дууны үг
  • Цэрэг эрийн дуу /дууны үг/
  • Зуслангийн уянга /дууны үг/
  • Энх улирал /дууны үг/
  • Цэргийн бодол /дууны үг/
  • Миний ардын сэтгэл цагаан /Дууны үг/
  • Хаврын найраг /Дууны үг/
  • Нютаг /дууны үг/
  • >>Архив...

Холбоосууд

  • Бийр бэх
  • Асуулт самбар
  • Монстуднет
  • Шүлэг.орг
  • Уран зохиол
  • Хайр сэтгэл хаалга тогшив... блог
  • Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл
  • Шүлгэн бороо блог
  • Нүцгэн шөнө блог
  • Нар.мн
  • Спортын цонх форум
  • MGL Club
  • Р.Чойномын шүлэгнүүд
  • Монгол яруу найраг блог
  • Хар шүлгүүд блог
  • Гунигаас гунигийн зүгт блог
  • Гоо Марал блог
  • Цагаан даль блог
  • Миний ертөнц блог
  • Шүлэг блог
  • Дотно-Алс - Уран зохиол блог
  • Монгол дуу, дууны үгс блог
  • Монгол дууны үгс
  • О.Дашбалбар блог
  • Толгой сүүл холбосон нь блог
  • Хөх-эгшиг яруу найргийн бүлгэм блог
  • Хөх тэнгэрт дүүлэн ниссэн дууч шувуухай блог
  • Нэг л өнгө блог
  • Гэгээн жим блог
  • Сэтгэлийн шивнээ блог
  • А.Алтансолонгын блог
  • Хулганайн Тэргэлийн блог
  • Zoloogg Уран зохиол
  • Дэлхийн шилдэг 30 зохиол
  • Цэцболдын шүлэг
  • Xyyp.mn
2006 © Эгшиглэн