xvv
Алаг толгойн энгэрээр
Адуу нь хучаад гарлаа даа
Амраг бяцхан тэр минь
Араас нь дахаад гарлаа даа

Хоо толгойн энгэрийг
Хонь нь хучаад гарлаа даа
Хонгор хайртай тэр минь
Хойноос нь дахаад гарлаа даа

Тэсэг их газрыг
Тэмээ нь хучаад гарлаа даа
Танхил бяцхан тэр минь
Түүний хойноос гарлаа даа

Өлөн ихтэй газрыг
Үхэр нь хучаад гарлаа даа
Үеийн бяцхан тэр минь
Үхрээ дагаад гарлаа даа

Яргуй ихтэй газрыг
Ямаа нь хучаад гарлаа даа
Янаг хайртай тэр минь
Яруухан дуулаад гарлаа даа

Талын сайхан нутгаа
Таван эрдэнээр чимээд
Тансаг сайхан жаргалаа
Түүнтэй хамт холбоё

(Х.Сампилдэндэв "Арван гурван хүлгийн дуун") номноос.
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)