xvv

Манхны тоосыг татуулаад байдаг нь хө
Магнай халзангийн минь дөрвөн туурай хө
Мануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Манай Нанаагийн минь хоёр нүдээ хө

Хөндийн тоосыг татуулаад байдаг нь хө
Хүрэн халзангийн минь дөрвөн туурай хө
Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Хүүхэн Нанаагийн минь хоёр нүдээ хө

Талын тоосыг татуулаад байдаг нь хө
Тарган зээрдийн минь дөрвөн туурай хө
Тануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Танхил Нанаагийн минь хоёр хүдээ хө


Дуучин Ц.Туяацэцэг дуулснаар:


Дуучин У.Тунгалаг /МУСТА/ дуулснаар:


Дуучин Содцэцэн дуулснаар:

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)