xvv
Шүлэг: Л.Дагвадорж
Хөгжим: Э.Чойдог

Дуучин эвлэг хоолойгоор хө
Тугалын зэлнээ өөвөлсөн
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө

Хөөрөө нэг бүртээ
Уянга эгшиг буулгасан
Нандин зүрхний хайраараа хө
Намжаа дэлхийг бүүвэйлсэн
Хувин дүүрэх сүү нь хө
Дундраад ирэх шиг байдаггүй еэ хө

Хүсэл хайрын дууг нь хө
Дуулаад эгшиг ч барамгүй еэ хө
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө


УГЖ Д. Банзрагч гуайн дуулснаар МҮОНТ-ийн сан хөмрөгөөс:
 


Дуучин Оюун-Эрдэнэ дуулснаар:



Бас нэг мундаг, хөөрхөн хүүхдүүд тогложээ. Аяыг нь сонсоод караокедаарай 😉🎶:


 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)