Олноо баясаах царай сайхантай
Орноо бадраах цаанаа увдистай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Ханиа түших заяа тавилантай
Хайраар жаргаах санаа буянтай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Төрдөө нэмэх бүтээл арвинтай
Үрдээ хэлэх сургаал ариунтай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Дуугаа түрэх уяхан хоолойтой
Цуугаа өргөх уран алдартай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Орноо бадраах цаанаа увдистай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Ханиа түших заяа тавилантай
Хайраар жаргаах санаа буянтай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Төрдөө нэмэх бүтээл арвинтай
Үрдээ хэлэх сургаал ариунтай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Дуугаа түрэх уяхан хоолойтой
Цуугаа өргөх уран алдартай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Сүнсэнд өргөх үг
Нэгэн цагт нохой Намдагийн хүү Төмөрхуяг шиг сайхан залуу ч ховор юм шиг түүн шиг уянгалаг дуучин хаана хэн байв гэмээр театрын тайзан дээр ч дуу нь хангинаад тал хээр голын бургасанд ч дуу нь хадаад чухам алдар хүндийн оргилд хүрэх зам ч ойрхон байлаадаа. Гай газар дороос гахай модон дотроос гэгчээр олны хайрын авчиг оргилуун ундааны дээж онон голынх нь ус шиг цэлэлзэж , олны хүндэтгэлд онгодоо баясган омгойтож явснаа олж мэдтэл оройтсон байв . Гэхдээ урлагийн ертөнц , улс орон нь мартаагүй байж , урамшуулах хэмжээнд бүтээлтэй байж , удалгүй улсын гавъяатын тэмдгээ энгэртээ зүүв . Олон сайхан эрчүүд онгодоо буруу тахиад хорвоо ертөнцөө орхиж холын холд одсонд харамсав . Хан Хэнтий Батширээт нутгийн ах нь профессор Чимэддорж
Чимэддорж (зочин) хэзээ бичсэн:
2026-04-12 10:40 | |
Таалагдлаа
Ямар гоё влог вэ? Санаандгүй орж үзсэн чинь маш их таалагдлаа 🥰🥰🥰
Хэрлэн (зочин) хэзээ бичсэн:
2022-07-26 21:57 | |
