xvv
Ая. Г.Дарамзагд
Үг. МУУГЗ Д.Цэдэв

Нарны цацраг шингээсэн талд нь хө
Намайг явгалж хая аа нь үгүй
Найман ганзага хаялан хатирах
Насны итгэл хулан хонгор минь

Хангал насанд жигүүр нэмж өгсөн хүчтэй
Хараа бодлыг минь сунгаж өгсөн ачтай 

Дэнжийн горхи буцалмаар халуунд нь
Дэлэн дээрээ хөлөргөө нь үгүй
Мяндсан жолоог сунган хатирах
Мянганы манлай хулан хонгор минь

Ургах насанд жигүүр нэмж өгсөн хүчтэй
Ухаан санаагий минь задлаж өгсөн ачтай

Элбэг булаг харзалмаар жаварт нь
Эмээл дээрээ жиндүүлээ нь үгүй 
Түрүү салхийг орхин хатирах
Түмний манлай хулан хонгор минь

Ундрах насанд жигүүр нэмж өгсөн хүчтэй
Урам зоригийг минь бадрааж өгсөн ачтай

Ундрах насанд жигүүр нэмж өгсөн хүчтэй
Урам зоригийг минь бадрааж өгсөн ачтай
 
Hulan hongor
 





 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Баярлалаа. Сурна.
Зочин хэзээ бичсэн: 2024-08-29 00:44 | |



:-)