xvv
Настай ээждээ яарах тусмаа
Нартай дэлхийгээ улам хайрлаад
Одоо ингээд халагдана гэхээс
Оройн тоондоо жагсаад л баймаар

Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ мөдгүй ойртсоор л байна даа

Буянтай аавдаа яарах тусмаа
Буурал дэлхийгээ улам хайрлаад
Гэр гэр лүүгээ мордоно гэхээс
Гэгэлгэн сэтгэл минь хуарандаа хоргодоод

Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ мөдгүй ойртсоор л байна даа

Сайхан чамруугаа яарах тусмаа
Сартай дэлхийгээ улам хайрлаад
Цэл залуухан насныхаа дурсамж
Цэргийнхээ андуудтай зургаа татуулаад

Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ мөдгүй ойртсоор л байна даа

Унаган нутагтаа яарах тусмаа
Уужим дэлхийгээ улам хайрлаад
Андгай тангарагаа хүндлэн өргөөд
Азтай дүү нартаа халаагаа өгөөд

Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ мөдгүй ойртсоор л байна даа





Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)