xvv
Вандан хээрийг унаад аа
Баруун айлд нь буулаа даа
Балжир бандийг байвал даа
Бас л жаахан ярьмаар байна


Дэлдэн цавидарыг унаад аа
Дэмбэрэл гуайнд буулаа даа
Дэгжин түүнийгээ байвал даа
Дэнчин тавиад мордмоор байна

Улаан буурлыг унаад аа
Уран Чойжилынд буулаа даа
Учралт хонгороо байвал даа
Уулзаж ярьмаар санагдаад байна
 



Монголын радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Төмөрийн дуулсан монгол ардын дуу "Хувирашгүй сэтгэл", АЖ Түмэндэмбэрэлийн дуулсан "Вандан хээр" монгол ардын дууг заана: Mонголын радио

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)