xvv
Судгийн ногоо нь хө
Сугсраад байнаа хө
Сургий нь дуулахаар хө
Өрөвдөөд байнаа хө

Арын ногоо нь хө
Алаглаад байна даа хө
Аашийг нь бодохоор хө
Өрөвдөөд байна даа хө

Замын ногоо нь
Зангираад байна даа хө
Зангий нь бодохоор оо
Өрөвдөөд байна даа хө

Жалгын ногоо хөөрхий
Жигдрээд байна хө
Зангий нь бодохоор хөөрхий
Өрөвдөөд байна даа хө

Дуу сонсох:
Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ардын жүжигчин Гомбосүрэн, дуучин Янжинжав нарын дуулсан "Судгийн ногоо" монгол ардын дууг хоёр хувилбар аялгуугаар заана:

Mongolian National Radio · Монгол ардын дуу "Судгийн ногоо"

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)