Бичигчээр ялгах

  • a3xvv-н бичлэгүүд
  • Чойрын Хүү-н бичлэгүүд
  • chandaa-н бичлэгүүд
  • donika-н бичлэгүүд
  • gereltuya-н бичлэгүүд
  • Цагаан хараацай-н бичлэгүүд
  • Тархи өрөмдөгч-н бичлэгүүд
  • PARACHUTE-н бичлэгүүд
  • xvv-н бичлэгүүд
  • Ууганаа-н бичлэгүүд
Энэ блогийг хамтран бичих сонирхолтой хүмүүс энэ блогт бичигчээр элсэж бичиж болно шүү. Таныг ч бас урьж байна. Элсэхийг хүсвэл сэтгэгдэл үлдээнэ үү!

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын дууны үгсээс бичлэгт Зочин: Шалзат баахан шарга дууны үгийг яаж хаанаас олох
  • Хандармаа /Монгол ардын дуу/ бичлэгт xvv: Арваар авсан алаг дууны үг орууллаа: https://shuleg.blogmn...
  • Хандармаа /Монгол ардын дуу/ бичлэгт Цэндмаа (зочин): Араваар авсан алаг дууны үг бна уу
  • Булигаар хүрэн цүнх /дууны үг/ бичлэгт Зочин (зочин): Баярлалаа
  • Хөөрхөн халиун /дууны үг/ бичлэгт Зочин: ymar goy duu we
  • Хөөрхөн халиун /дууны үг/ бичлэгт B. Sondor (зочин): vneheer saihan duu baina. Ene duug sonsood nulimas gochihgood baihim.
  • Хандармаа /Монгол ардын дуу/ бичлэгт Зочин:
  • Бөкөөжөө гэлгүй яахав (Монгол ардын дуу) бичлэгт Зочин: аүнүү аүн..
  • Амар түвшин /Дууны үг/ бичлэгт Зочин: Гоё ч үгтэй, гоё ч аятай сайхан дуу.
  • Булигаар хүрэн цүнх /дууны үг/ бичлэгт Зочин: Баярлалаа. Гоё сайт байна.
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
1210854 удаа нээгдэв.
2006 © Эгшиглэн

Нойр хулжаах хүсэл

2012-09-05, 02:32
Анивчих оддын дор нойр хулжихдаа
Аальгүйхэн инээмсэглэх дүрийг чинь мөрөөдөн мөрөөдөн санана
Унтаж чадахгүй хөрвөөх уртхан шөнө бүрийг
Уулзах хүсэлд автах хором мөч бүрийг
Угтан ирж буй учралынхаа төлөөс болгон хүлээе
Удаанаас удаан тэвэрч хамтдаа үргэлж байя
Өдөр, цаг, мөч бүрийг
Өнгөрөөж алдалгүй цуг байж
Өтлөн өвгөрч, үхэн одох хүртлээ ч
Өвгөн эмгэн болж үрчийж атийсан хойноо ч
Өнгө алаг хорвоод хоромыг ч алдалгүй хамтдаа өнгөрүүлэх
Өмчлөх шунахай хүсэл сэтгэл шөнийн нойрыг хулжаана баярлах



...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Хайрын шүлгүүд | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2148 удаа

Чамдаа хайртай

2011-02-14, 16:57
              Чамдаа
Тэртээх хаврын өдрүүдынх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тэр л яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүйдээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахийг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явхад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй
Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас гуниг уйтгарын тухай
Одоо би шүлэглэхээ больсон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай н...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: төрөл: Хайрын шүлгүүд | (27) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3689 удаа

Хурууны гав

2011-02-01, 16:06
Гартаа чимэглэлгүй маань

Гангарах дургүйдээ бус

Эд гутаана гэж ичсэндээ ч бус

Эхнэр болох нэгэн олдоогүйдээ ч бус

Дусал нулимсны үнэгүйд нь бус

Дураар тонгочох эрх чөлөөг билэгддэгт нь бус

Нэг л хүн, нэг л учрал зүрхэнд явдагтаа

Нисээд одсон хайрандаа дэндүү их дассандаа

Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад

Сонихон үртсийг нь сахиуслан зүүж хадгалаад

Давчуухан хорвоод ганцаардаж явахдаа

Дахиад алдахгүйн тангараг өргөн уйлахдаа

Хайр гэдэг аугаа хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбосны дараа л

Харин тэр “ Хурууны гав ”-ыг зүүж явъя гэснийх юм аа.


...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Чойрын Хүү төрөл: Хайрын шүлгүүд | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2076 удаа

2011-02-01, 16:06

Дэрвэж байсан туг

              ишээрээ хугаран унах шиг

Дэнлүү бадамлах зул

              салхинд цохиулан унтрах шиг

Ургаж ядсан цэцэгс

              хураар дутан гандах шиг

Уянга дүүрэн вальсын дунд

              бүдрэн унасаан би

      Хөгжилтэй аялгуу тасалдан

                          чи бидэн холдож

      Хөлгүй жаргал маань

                          дурсамж төдий хоцорч

      Өнчин чавхдаст хуур

                          аялгуулан эгшиглэхгүйн учир

      Өнөөдөр би гансарч

                          манан дунд төөрсөөр……….


...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Чойрын Хүү төрөл: Хайрын шүлгүүд | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1842 удаа

Чамайг харахаар

2011-01-23, 20:00

Би чамайг харахаас айж байна
Нүдэнд минь нүлимс дүүрээд ирэх вий
Нууц алдаж царай минь улайх вий
Цээжин дотор зүрх оволзохыг мэдчих вий
Чичирсэн хоолой сэтгэлийг бас илчлэх вий
Омголон бардам харц минь дальдрах вий
Охин миний сэтгэлийг уншчих вий
Би чамайг харахаас айж байна
Би чамайг харахаар яарч байна
Харц чинь намайг урьдын адил ээрэх вий
Хайртай шүү гээд гуйх вий
Хүлээсэн шүү гээд учирлах вий
Хөөрхөн шүү гээд өхөөрдөх вий
Зүрх чинь адилхан догдлох вий
Заяаны ханиа гээд мэдэх вий
Би чамайг харахаар яарч байна


               1994  П.  Надалаа

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Цагаан хараацай төрөл: Хайрын шүлгүүд | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1801 удаа

Уулзмаар байна...

2010-09-24, 13:32
Зүсрэх бороо адил мөрөөдөл зүрхэнд шивэрч
Зүсийг нь харах хүсэлд сэтгэл шалба норно...
Хос цэцгэн дээр дусах борооны зөөлөн шивнээ шиг
Хоолойг нь сонсох хүсэл сэтгэлд нуур мэт цалгилна...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Хайрын шүлгүүд | (15) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2684 удаа

намар & хавар

2010-09-23, 22:13
...Навчис газар чимэн шаргалтаж
Нар дэлхийгээс алслахад
Зөөлөн харцны халуухан илчинд
Зүрх сэтгэлд яргуй дэлбээлнэ...

...Найган буухдаа навчис шинэ өнгөөрөө гайхуулж
Нарт цэнхэр нутагт хяруу унах цагаар
Болор тунгалаг дуслууд бодол сэтгэлд шивэрч
Болчимгүй тонгочих зүрхэнд улаан яргуй дэлбээлнэ...

...Намирах хар үсэнд
Навчис бас дурлажээ
Наран мэт гоо үзэсгэлэнг
Од мэт тэд чимжээ...

...Нарны өнгөөр гэрэлтэх шаргал навчис
Надад чамайг минь улам сануулна
Найгах модод гуниг шивнэн сэрчигнэхэд
Намирах хар үсэнд шунан тачаадан дурлана...



...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Хайрын шүлгүүд | (20) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 7292 удаа

Сүүлчийн шөнө....

2010-09-02, 16:15

Давчуухан хугацаатай богинохон үдэш

                   аадар бороо шиг асгарсан тачаал

Дахин ирэхгүй ахархан жаргал

                   анхны шөнө шиг ариухан үйлтгэл

Шингэн дуу, нүцгэн бие

                   тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй

Шимэх уруул, нүгэлгүй бодол

                   тэвэр багадсан тэнхлүүн хүсэл

Орчлонг умартан, хүсэлдээ мансууран

                   тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч

Огторгуйд уусан, дуу алдуулан

                   тэмдэг үлдээн биесээ шимж

Маргаашийн учрийг мартан цэнгэж

                   ум зандан ур цэцэглүүлж

Маргашгүй үнэнийг магад о...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Чойрын Хүү төрөл: Хайрын шүлгүүд | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1490 удаа

Эр ганцаар эзгүй талд..........Чиний тухай

2010-08-05, 10:55
Долоон сарын намуухан шөнөөр
Долоон Бурханы яруухан мишээлттэй
Дотно явсан чинийхээ хайрыг үгүйлж
Дотогшоо санаашран гадагшаа урсан сууна
Шинэдийн сарны туяа асгарсан
Шил шиг оддын гялбаатай шөнөөр
Шивнэж хэлсэн үгсийг чинь дурсаж
Ширэг зүлгэн дээр ганцаар сууна
Зун зуны цэцэгстэй ханьсаж чамайг хүлээдэг
Зургаа долоон сарын салхиар аргадуулж хүлээдэг
Зургын цомгоос жаргалтай дурдатгалаа харж хүлээдэг
Зуу зуугаар үдсэн өдөр хоногуудаа санаж хүлээдэг
Чиний л үнэртэй хэдэн хултар шүлгээ цээжээр уншиж
Чиггүй тэнэх бодлоо оддын дунд аргамжаад
Чийг даасан зуны шөнөөр шүүдэрт нугад эр ганцаар
Чимээ аниргүйн дунд...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Чойрын Хүү төрөл: Хайрын шүлгүүд | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1149 удаа

Намайг үнс

2010-07-01, 22:59
Хайр дурлал гэгч үлгэрээ бурхан нь аваг ээ
Хамаагүй чамайг тэвэрье бүсгүй минь
Халуухан уруулыг чинь озон үнсье
Хамаг бүхнийг мартаад өнөөдөр хамт үлдэцгээе
Халуун тамд чөтгөртэй ханьсая

Зүрх сэтгэл гээчийг диваажин руу нь тонилгоё
Зүгээр л хүзүүн дээр чинь үнсье
Зөөлөн уруулаараа намайг ч бас үнс
Зөрөөд дуусах хугацааны нэг л хоромд
Зүйрлэмгүй тэр тамын цэнгэлийг хамтдаа эдэлье...

Хайртай гэж худлаа хэлэх хүсэл алга
Харин хүсэж байгаагаа нуухгүй хэлье
Хараал идсэн дурлал хайр сэтгэлийг бурханд нь орхиод
Хамтдаа тэр  там гэгч рүү явцгаая
Хацар дээр минь үнс, хүзүүгээр минь тэвэр...


...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: xvv төрөл: Хайрын шүлгүүд | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1456 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 11-с 1-р хуудас. | дараах >>

Ангилал

  • 4 мөртүүд
  • Хайрын шүлгүүд
  • Эх орон
  • Шүлгүүд
  • Зохиол
  • Ном
  • Дууны үгс
  • Алдартай

Шинэ бичлэгүүд

  • Арваар авсан алаг /Монгол ардын дууны үг/
  • Авгын цагаан уул /Монгол ардын дууны үг/
  • Хандармаа /Монгол ардын дуу/
  • Ганган борлог /Захчин ардын дуу/
  • Шигшрэгийн ай /Монгол Ардын дууны үг/
  • Дүрлээ Тоодой хоёр /Монгол Ардын дууны үг/
  • Ардын дууны алдартай сайхан хүүхнүүд
  • Монгол Ардын дуу Бүүжидмаа /Дууны үг/
  • Сэргэлэн бага нас /Дууны үг/
  • Ч.Лодойдамба: Гэрээслэл /Ѳгүүллэг/
  • Бид мартахгүй киноны дууны үг
  • Мөрөөдлийн дуу /дууны үг/
  • Ээж минь - Адарсүрэн /Дууны үг/
  • Гоожнанаа /Ардын дуу/
  • ГОЁХОН ЧИМЭГ ЮМ УУ ДАА /Дууны үг/
  • Булигаар хүрэн цүнх /дууны үг/
  • Вансэнбэрүү /дууны үг/
  • Хөдөөгийн баясгалан киноны дууны үг
  • Цэрэг эрийн дуу /дууны үг/
  • Зуслангийн уянга /дууны үг/
  • Энх улирал /дууны үг/
  • Цэргийн бодол /дууны үг/
  • Миний ардын сэтгэл цагаан /Дууны үг/
  • Хаврын найраг /Дууны үг/
  • Нютаг /дууны үг/
  • >>Архив...

Холбоосууд

  • Бийр бэх
  • Асуулт самбар
  • Монстуднет
  • Шүлэг.орг
  • Уран зохиол
  • Хайр сэтгэл хаалга тогшив... блог
  • Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл
  • Шүлгэн бороо блог
  • Нүцгэн шөнө блог
  • Нар.мн
  • Спортын цонх форум
  • MGL Club
  • Р.Чойномын шүлэгнүүд
  • Монгол яруу найраг блог
  • Хар шүлгүүд блог
  • Гунигаас гунигийн зүгт блог
  • Гоо Марал блог
  • Цагаан даль блог
  • Миний ертөнц блог
  • Шүлэг блог
  • Дотно-Алс - Уран зохиол блог
  • Монгол дуу, дууны үгс блог
  • Монгол дууны үгс
  • О.Дашбалбар блог
  • Толгой сүүл холбосон нь блог
  • Хөх-эгшиг яруу найргийн бүлгэм блог
  • Хөх тэнгэрт дүүлэн ниссэн дууч шувуухай блог
  • Нэг л өнгө блог
  • Гэгээн жим блог
  • Сэтгэлийн шивнээ блог
  • А.Алтансолонгын блог
  • Хулганайн Тэргэлийн блог
  • Zoloogg Уран зохиол
  • Дэлхийн шилдэг 30 зохиол
  • Цэцболдын шүлэг
  • Xyyp.mn
2006 © Эгшиглэн