xvv
Дэлгэр мөрний хөвөөндөө
Дээдийнхээ жаргалаар төрлөө би (хувилбар: Дэгдээхэй насаа үдлээ дээ)
Дэнжийн цагаан өргөөнд
Дэгж дэрвэж өслөө дөө

Энэ л мөрний хөвөөнд
Ээжийн өврөөс гарлаа даа
Эцэшгүй холын хүслээрээ
Эрдмийн аянд мордлоо доо

Мөрөөдөөд үлдсэн ээжий минь
Мөнгөн хэлхээ унагалаа даа
Мөдхөн эргээд ирнэ ээ гээд
Мөрөнгийнхөө чулуунаас авлаа даа

Халгих мөрний хөвөөндөө
Хараацай насаа үдлээ би
Хайрын совин гэрэлтүүлсээр
Хангал насаа үдлээ дээ

 
 

Караокэ:


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)