Үндэсний дуу бүжгийн "Түмэн эх" чуулгын дуучин, СТА Г. Бямбажаргал
Хөгжимчин Ц. Чулуунцэцэг
Суман дэлтэй хээр морь нь
Сумнаас хурдан дүүлээд байна аа хөхө
Суурь муутай тэр нэг залуу чинь
Энд ч үгүй тэнд ч үгүй яа хөхө
Ороогоод оёсон олбог ширдэг чинь
Орны өмнө байна аа хөхө
Онцлоод хэлсэн хоёр гурван үг чинь
Чиний болоод миний цээжинд ээ ээ
Хөхрөөд байгаа ногоо гэдэг чинь
Хөндий маань ногоо юм аа хөхө
Хөгшин залуу хоёр гэдэг чинь
Хөгтэй ч болоод жигтэйхэн дээ хөхө
Хоёр сайхан гар чинь ээ
Ханцуй дотроо байна аа хөхө
Хажуугаар нь хавираад өнгөрөхдөө
Ёвроод авмаар санагдана даа хөхө
Хөгжимчин Ц. Чулуунцэцэг
Суман дэлтэй хээр морь нь
Сумнаас хурдан дүүлээд байна аа хөхө
Суурь муутай тэр нэг залуу чинь
Энд ч үгүй тэнд ч үгүй яа хөхө
Ороогоод оёсон олбог ширдэг чинь
Орны өмнө байна аа хөхө
Онцлоод хэлсэн хоёр гурван үг чинь
Чиний болоод миний цээжинд ээ ээ
Хөхрөөд байгаа ногоо гэдэг чинь
Хөндий маань ногоо юм аа хөхө
Хөгшин залуу хоёр гэдэг чинь
Хөгтэй ч болоод жигтэйхэн дээ хөхө
Хоёр сайхан гар чинь ээ
Ханцуй дотроо байна аа хөхө
Хажуугаар нь хавираад өнгөрөхдөө
Ёвроод авмаар санагдана даа хөхө