xvv
Хар аа юу торгон хамжаарыг ээ хө ай хө
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө ай хө
Хаяад явахыг чинь мэдсэн болбол доо Дандаа юу ай л
Хандармаа минь ээ ай хө ханзлаад хаях минь чиг яалаа би чинь ээ ай хө

Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа юу гэе ээ л даа юу
Дандаа гэе ээ л дан аа юу

Бор оо юу борын бялзуухай нь ээ хө ай хө
Бургасны дээгүүр жиргээд байна аа хө ай хө
Боломжтой боломжгүй хонгор түүнийгээ болгоно доо хө ай хө
Хандармаа минь ээ ай хө бодож санасны минь гарз болов уу даа ай хө

Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа юу гэе ээ л даа юу
Дандаа гэе ээ л дан аа юу

Улаан торгон хамжаарыг ээ хө ай хө
Улсаас нуугаад шаглаад оёсон юм аа хө ай хө
Урваад явахыг чинь мэдсэн болбол доо Дандаа юу ай л
Хандармаа минь ээ ай хө ураад хаях минь чиг яалаа би чинь ээ ай хө

Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа юу гэе ээ л даа юу
Дандаа гэе ээ л дан аа юу
 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Арваар авсан алаг дууны үг орууллаа:

https://shuleg.blogmn.net/116380/arvaar-avsan-alag-mongol-ardiin-duunii-ug-.html
xvv хэзээ бичсэн: 2020-12-04 07:26 | |
Монгол ардын дуу
Араваар авсан алаг дууны үг бна уу
Цэндмаа (зочин) хэзээ бичсэн: 2020-11-03 21:07 | |
hi
Зочин хэзээ бичсэн: 2020-08-20 03:57 | |
Сонсоод бичсэн тул алдсан байж магадгүй. Мэддэг хүн байвал засаад өгөөрэй.
xvv хэзээ бичсэн: 2020-07-31 03:50 | |



:-)