xvv
Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодоо юу даа хө

Хориор авсан хонгорыгаа
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Холынхоо ханинд бодоо юу даа хө

Дөрөө гөлөм хоёроосоо
Дөлөх нь яасан морь вэ хө
Дөчин хэдтэй түүнээсээ
Салах нь яасан залуу вэ хө
 
Өөр хувилбар:

Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодсонгүй юу хө

Хориор авсан хонгорыгоо
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Хойшдынхоо ханинд бодсонгүй юу хө

Дөрөө гөлөм хоёроосоо
Дөлөх нь яасан морь вэ хө
Дөчин хэдтэй түүнээсээ
Салах нь яасан залуу вэ хө

Сонсох:
https://www.youtube.com/watch?v=Eygz_VVr0Hc

Монголын үндэсний радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Сэрээтэрийн дуулсан монгол ардын “Авгын цагаан уул”, МУГЖ Дашбалбарын дуулсан “Арваар авсан алаг” монгол ардын дууг  заана.
Нэвтрүүлгийг дараах хаягнаас хүлээн авч сонсоорой: http://www.mnb.mn/i/145495
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)