xvv
Талд унасан жавар салхи нь
Ташуур алдам хүйтэн жавар аа хө хө ай
Танхил өсгөсөн намайгаа болбол
Тархийг нь эргэтэл загнаад яах вэ хө хө ай

Ууланд унасан жавар салхи нь
Уурга алдам хүйтэн жавар аа хө хө ай
Ухаан суугаагүй намайгаа болбол
Уурлаж загнаад юугаа хийх вэ хө хө ай

Арилжаа сураагүй морийгоо болбол
Амы нь татаад юугаа хийх вэ ай хө
Ажил сураагүй намайгаа болбол
Аашилж загнаад юугаа хийх вэ хө хө ай
           
Жороо сураагүй морийг болбол
Жолоогий нь татаад юугаа хийх вэ хө хө ай
Зовлон үзээгүй намайгаа болбол
Зодож жанчаад юугаа хийх вэ хө хө ай

 




Энэ дуучин бас намуухан гоё дуулжээ.


 

Монголын үндэсний радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. "Сүүжийн гол", "Талд унасан жавар" дууг МУГЖ Ц.Үенч заана.
https://www.mnb.mn/i/143834

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)