xvv
Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь
Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө
Үйлийн үртэй миний л амраг
Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө

Тархиндаа улаантай тахиа шувуу нь
Тавхан жингээр донгодоод байна аа хө
Танхил өссөн миний л амраг
Тавхан үгэндээ танигдаад байна аа хө

Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь
Хөвчийн модонд донгодоод байна аа хө
Хөөрхий төрсөн миний л амрагт
Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө

Ар дээр ургасан арвай буудай нь
Амттай болдог нь юуных ч билээ хө
Амраг хонгор чи бидэн хоёр
Сэтгэлтэй болдог нь юуных ч билээ хө

Заагаад хийсэн зандан ширээний
Заадсыг салахыг үзээгүй биз ээ хө
Заяаны хоёр амрагийг болбол
Зангийн хувиргаж чадахгүй биз ээ хө

Алсыгээ ширтсэн өнчин хайлаас нь
Хурыг хүсээд ялаад байна аа хө
Амрагаа мөрөөдсөн миний сэтгэл
Цээжин дундаа догдлоод байна аа хө

Ижилээсээ салсан ангир шувуу нь ээ
Эргэж нуурандаа ирдэг юм аа хө
Ингэж учирсан чи бидэн хоёр чинь
Үүрд жаргахын тавилантай юм аа хө хө
 





Тайлбар бичсэн хүн хөгжилтэй бичжээ. Бас нээрээ ч тийм юм 😁😂

За энэ дуу ч домогсоод байх ч юу байхав дээ, эхнэртээ гоморхсон нэг нөхөр дуулчихсан нь олонд түгэн түгсээр 60-аад бадаг болтлоо дуулагдчихсан биз. ерөөсөө дууны утга агуулга нь тэр чигтээ чих амар хэвтэх гэсэн эрийн санаа. тэр зүйл бүрийн шувуун дуу, эхнэрийн эрүүний шөл хоёроос залхчихсан эсвэл "заагаад хийсэн зандан ширээ нь заадсаар салахыг үзээгүй билээ, ар дээр ургасан арвай буудай нь амттай болдог нь юуных ч билээ" гэх зэргээр учир шалтгааныг нь л ухсан дуу даа. за энэ дууг тэгээд элдэв найр наадам, баяр цэнгээнд дуулах цээртэй, хаяа халамцхаараа гэртээ эхнэртээ дуулвал зохино.

Эх сурвалж:
http://www3.asuultserver.com/viewtopic.php?f=4&t=169863&start=78

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)