Анхаар! Тус сайт хакерын халдлагад өртөн, вирус, өөр хуудас руу дамжуулах зэрэг үйлдэл хийж байгаа тул та бүхэн аль болох мэдээлэл оруулахгүй, өөр нээгдсэн хуудсыг нэн даруй хаах зэргээр маш болгоомжтой хэрэглэх буюу, эсвэл хэсэг хугацаанд огт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна!!!
xvv
Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж
Буйдан дэр дээрээс чамайг төсөөлж
Бүжиглэх шүлэг цээжин дээр дуулж
Булиглах зүрх дурсамж ойртуулж

Бүдэг гэрэл, бороо дээрээс
Нойтон сандал, мөр дэрлээд
Байшингийн дээвэр, тайван
Сартай шөнө, хамгийн сайхан

Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн
Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн
Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн
Сэтгэлээ сэдрээхсэн дээ
Дэлхийг би тойроод бусдыг нь бас дайраад би
Чамтайгаа л үлдэхсэндээ

Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан санасаар
Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан санасаар

Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж
Буудуулсан тархи чамайг асууж
Цээжин дээр минь чимээгүй лугших
Зөрүүд зүрх минь чамгүйгээр оршиж

Цэвэр агаар, дулаахан гар
Жаргах нар, зам дөт хязгаар
Байсан зүйл байхгүй хоосон
Байсан дурсамж дотроос нь

Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн
Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн
Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн
Сэтгэлээ сэдрээхсэн дээ
Дэлхийг би тойроод бусдыг нь шатаагаад би
Чамтайгаа л үлдэхсэндээ

Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан санасаар
Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан санасаар

 





 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

M
Anisa zoshin (зочин) хэзээ бичсэн: 2023-03-28 21:04 | |
🦋💕
Anisa хэзээ бичсэн: 2023-03-28 21:04 | |
Gaihaltai
Anisa хэзээ бичсэн: 2023-03-28 21:03 | |
gaihaltai
misheel (зочин) хэзээ бичсэн: 2021-10-13 07:21 | |



:-)