xvv
Ганга нуурын цэлийх ус нь хө
Эхийн сүү шиг цагаан юм
Ганга нуурын мэлмэрэх ус нь хө
Эхийн сүү шиг бүлээн юм
Ганга нуураас ниссэн хун
Намартаа заавал цугладаг
Ганга нуураас явсан хүн
Насандаа заавал эргэдэг юм
Хоёр сайхан ундаргатай
Эхийн сүү нь дундрахгүй
Хорин нэгэн булагтай
Энэ нуур ширгэхгүй ээ
Ганга нуураас ниссэн хун
Намартаа заавал цугладаг
Ганга нуураас явсан хүн
Насандаа заавал эргэдэг юм
Ганга нуур байгаа болохоор оо
Хун цэнгийн дуу нь тасрахгүй
Ганга нуур байгаа цагт аа
Миний эх орон хэзээд мөнх юм
Ганга нуураас ниссэн хун
Намартаа заавал цугладаг
Ганга нуураас явсан хүн
Насандаа заавал эргэдэг юм

Ганга нуур - дуучин О.Нямцэрэн:


Ганга нуур - дуучин Осгонбаяр:

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)