xvv
Олноо баясаах царай сайхантай
Орноо бадраах цаанаа увдистай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө

Ханиа түших заяа тавилантай
Хайраар жаргаах санаа буянтай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө

Төрдөө нэмэх бүтээл арвинтай
Үрдээ хэлэх сургаал ариунтай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө

Дуугаа түрэх уяхан хоолойтой
Цуугаа өргөх уран алдартай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө

Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө












 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Таалагдлаа
Ямар гоё влог вэ? Санаандгүй орж үзсэн чинь маш их таалагдлаа 🥰🥰🥰
Хэрлэн (зочин) хэзээ бичсэн: 2022-07-26 21:57 | |



:-)