Нар шингэхийн завсарт дэндүү хурдан уусах
Намрын шаргал өдрүүд зүрхэн дундуур өнгөрнө
Гуниг ухаарал эгшээх тэр л уйтгарт өдрүүд
Гэнэн сэтгэлийн минь гүнд нууцхан ойрхон хоногшино.
Хором хормоор сэтгэлээс минь гунигаан уудална
Хожимдсон дурсамжуудыг цаг хугацаанд цэгнүүлнэ
Чи бидэн хожимдож дуусахгүй юм даа...
Чимээгүй энэ орчлонгийн золиос болсоор явна уу, хонгор минь
Битүү үгээр шүлэглэхдээ сэтгэл минь залхах шиг
Бишдэж хорвоотой зохицох гэж цөхрөх юм
Өнгө мөнгөний хорвоод үйлээ барах тэр л жишгээр
Өөрөө би ч бас аз муутай гэлдэрнэ
Энэ л намрын өдрүүдийн гоёл нь үдэлтээр солигдоо юу?
Эрээн бараан амьдралын гунигыг нь л би харна уу
Баясах цэнгэх бодол сэтгэлд минь огтхон ч алга
Бараан бүхний өнгө дэндүү тодхон байна уу даа...
Нар шингэхийн завсарт дэндүү хурдан уусах
Намрын энэхэн өдрүүд зүрхэн дундуур өнгөрнө
... |