Алмас
Camerton: Би Монгол хүн

Утаатай саарал хотдоо
Ууж наргиж шоудсан би Монгол хүн
Уртийн дууны аянд
Унтаж зүйрмэглэж сонссон би Монгол хүн

Наадмын торгон дэвжээндээ
Начны найраа хийсэн би
Монгол хүн
Нарантуулын худалдааны төвд
Наймааг бөөндөж сурсан би
Монгол хүн

Дахилт:
Азийн элгэнд айхтар шоучид бий
Архаг тэр ард түмнийг Монгол гэдэг юм
Бид шоучин Монголчууд

Камертoн - Би монгол хүн by Rasheed

Хөх тэнгэрийн дуудлага
Хөх томтой төрсөн би монгол хүн
Урт сайхан том эрхтэнээ
Углаж тавьдаг уяхан
Би монгол хүн

Зовсон энэхэн амьдралдаа
Зодоонд эрэмгий өссөн
Би монгол хүн
Ядyy энэхэн нийгэмдээ
Янхан болж баяждаг
Би монгол хүн

Эх орон газар нутаг таныгаа
Эрлэгийн элчтэй би зүйрлэдэг

Азийн элгэнд луйварчин удмынхан бид
Арчаагүй тэр ард түмнийг монгол гэдэг юм
Бид тэнэгхэн монголчууд...

Энгэр бузар хүүхний явдал шиг
Эрх дураараа жаргасан
Би монгол хүн
Эсгий цагаан монгол гэртээ
Эвдрэлцэж муудалцан өссөн
Би монгол хүн

Мөнх тэнэгийн заяатай монголчууд
Мөрөөдөл дүүрэн мөнгөтэй монголчууд
Азийн элгэнд луйварчин удмынхан бид
Арчаагүй тэр ард түмнийг монгол гэдэг юм
Бид тэнэгхэн монголчууд

Монголчууд тэнэгхэн монголчууд..

МУГЖ Д.Сосорбарам: Дорнын цагаан саран

Сарны туяанд цонх чинь гэрэлтэнэ
Сайхан чи минь хувцсаа тайчна
Саатай мөнгөн лээвчик нь гялалзана
Сааталгүй хурдан тайлаасай

Дорнын цагаан саранд
Шөнөжин чамайгаа ширтэнэ
Дотно янаг чамтайгаа
Бушуухан очоод уулзмаараа

бас нэг хувилбар нь:
Орны цагаан даавуун дээр
Шөнөжин юу яаж хонолоо
Оцгор хөөрхөн бөгсийг чинь
Озон шимээн суумаараа...

Take off Талхан дээр tongue

талхан дээрээ маслаа түрхлээ
маслан дээрээ саахраа түрхлээ
халуун цайнд хичнээн дүрээвч
хатсан талх минь хэзээч дэвтэхгүйэээ
дэвтэхгүйээээээ


...
Бүсгүй хүний бие нь хөө
Бүсэлхий хавиараа нарийхан байдгийм
Бүр дээшээ явахым бол
Бөмбөгөр хөөрхөн мээм нь байдгийм

Буувэй хорвоо бүгдээрээ бүүвэй
Бөмбөгөр хөөрхөн мээмий нь хөхюү
Бүүвэй хорвоо бүгдээрээ бүүвэй
Бүсэлхий нарийн бэлхүүсээр нь тэвэрьюү

...

Freezone:

Яасан ихээр таргалана вэ чи минь
Чи ямар туранхай байх ч ёстой ч юм уу tongue

Ramstien: Du Hast Nish

Дүү
Дүү хаанхынх вэ
Дүү нь
Дүү нь хайлаастых


Ардын дуу: Алтанзул охин

Да вангийн хошууны
Даваа багшийн охинсондоо хөө
Арван найман настай даа
Алтанзул нэртэй дээ
Хар торгон цамцыгаа
Хэндээ ч гэж оёхов дээ хөө
Хав халзан хангуг-тэй
Хорвоог яаж бархав дээ хөө
Цагаан торгон цамцыгаа
Хэндээ ч гэж оёхов дээ хөө
Царай муутай хангуг -тэй
Цагийг яаж бархав дээ хөө
Мянган ногоон харахаараа
Манийгаа мартдаг аавуудаа хөө...ля ля

Никитон: Хос жоомны дууль

Ижилдэн дассан хос жоом гал зууханд ирж гэнээ
Их л удалгуй таавчигны дуу хосыг хагацаажээ
Өр нь цоорсон хайр яаж тэсэхэв дээ ийм зовлонг (өнчин жоом)
Өндрөөс жорлонд унаж үхэхээр шийджээ.......


Никитон: Мэдээллийн эрин дэх хос жоомны дууль

Ижилдэн дассан хос жоом байж гэнээ
Интернэт гэж мэдэхгүй их л амгалан амьдардаг байжээ
Олдсон талхны үртсээ найрсан хуваалцаж
Оромж нь болсон хананы завсарт жарган суудаг байжээ

Аз эз нь таарсан нэгэн шөнө эрэгчин жоом тэнэж яваад
Асаалттай орхисон компьютерийн дэлгэцэн дээр гарчихаж гэнээ
Өмнө нь ер таарч байгаагүй тэр хачирхалтай тэр эд
Өчүүхэн жоомны анхаарлыг соронзон мэт татаж гэнээ

Глобаль интернет сүлжээнд холбоостой компьютерын дэлгэц
Гоё зураг цацруулах гэрлээрээ бяцхан жоомыг төдөлгүй net-freak болгочихож гэнээ
Хувьсал мутацын үр дүнд бусад шавьжнаас IQ өндөртэй төрсөн эрэгчин жоом
Хувиршгүй амраг нь болсон эмэгчин жоомоо ингээд тоохоо больж гэнээ

Өдөржингөө унтаж байгаад шөнө болмогц яаран жирийж
Өнөөх л компьютерийн дэлгэцэнд наалдаастайгаар өглөөг хүргэдэг болжээ
Мессэнжер, ICQ, IRC чат, хак нюк хамгаалалт firewall гээд
Мэдэж сонсдоогүй хачин юмнаас өөрийг ярьхаа ч байжээ

Эрэгчин жоом ингээд хань нөхрийн үүргээ ор тас огоорч
Эмэгчин жоомныхоо хөөрхөн царайг ч анзаарахгүй болжээ
Хөөрхий эмэгчин жоом ийм зовлонг яахин тэвчих билээ
Хөлдөж үхэхээр шийдэж хөргөгчний хаалган завраар шургаж гэнээ

Андерграунд, хакер варез сайтаас салахаа байсан эрэгчин жоом
Амраг эмэгчингээ нас нөгчсөнийг анзаарахгүй зөндөө уджээ
Компьютерийн кийбоорд дээр тожигнотол хурдлан гүйж
Код скриптуудыг шуурхайлан бичиж байлаа

Энд тэндхийн web серверүүдэд чөлөөтэй нэвтэрч
Эрх дураараа зугаалж дифейс хийн сахилгагүйтдэг болжээ
Тайлагдашгүй 256 битиин encryption түлхүүрийг крэкэлж
Тагнуулын төв газрын нууц мэдээг ч түвэггүй уншдаг болж

Удалгүй тэгтэл өөр нэг эмэгчин жоом гарч ирж гэнээ
Улаан интернетчин эрэгчин жоомыг хармагцаа л шууд дурлачихажээ
Анхны харцаар дүрэлзтэл ассан хайраа илчлэх гэтэл
Анзаарч тэрнийг нь тоохгүй байж гэнээ нөгөө эрэгчин жоом

Клонаци, генийн инженерчлэлийн нууц лабораториос оргосон эмэгчин жоом
Компьютер программчлалд нэвтэрхий нэгэн байж гэнээ
Улайрсан net-freak эрэгчин жоомны анхаарлыг татах гэж
Урхи троян явуулж компьютерийг нь хакдахыг оролдож гэнээ... кеке

Эрэгчин жоомны линукс box дотор нь root эрх авахын төлөө
Эмэгчин жоом 999 мэх гаргаж шургуу довтолжээ
Давхар давхар firewall-ын цаана суусан эрэгчин жоом
Дайралтыг соргогоор мэдэж хариу цохилтыг дор нь хийжээ

Улангассан тулаан сүлжээгээр удтал начигнаж
Учралт шинэ хос жоомнууд троян эксплойтоор шүршилцжээ
Сүүлдээ тэгээд эрхгүй эв найрамдалд хүрч
Сүжрэн дасалцаж агуу хайранд умбаж гэнээ...

Ижилдэн дассан хос жоом тэгээд интернет гээч “хар тамхинаас” холдож
Ихэр олон мянган үр зулзгаа гарган хананы завсартаа амар сайхандаа жаргаж гэнээ....

Зохиолч: Sto

За эндээс доош арай өөр жанууд tongue

Дууны нэрс:
Алагдах цэргийн вальс
Хослон муулахаар учраа юу
Нүцгэн байхад минь битгий дараарай
Санан санан уурсана
Оюутан охидод өөрөө хөлслүүлнэ
Тамгүйгээр яаж би маргаашийг өнгөрөөнө дөө
Шартаагүй л явна
Ойрхон л бааж шүү дээ
Миний хайртын төөрсөн өдөр
Чи минь битгий шартаарай
Матахгүй



Дууныг үгэнд хийсэн анализууд:
Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд Зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртээд…/дуулна/
-үгүй ээ, мөн сонин сайхан нутаг ч их байх юм аа. Тувт бороо ороод, хэд хоног зүсрээд байхад чинь тэнгэр нь сааралтахын оронд цэнхэртээд байдаг.

“Зүүдэнд ирсэн уран гоо” гэдэг тийм их хийсвэр сайхан дуу байна аа. Тэр дуунд:
Зүлэг ногоорох судгаар нь цасны шар ус гүйгээд
Мөрөөдлийн цэнхэр тогоруу дэрсээ эргэлдүүлж буух юм гэдэг.
Цас дөнгөж хайлж байхад л зүлэг нь нов ногоон болчихдог бол ган гэж болохгүй, хэдэн мал маань цатгалан байхгүй юу, энэ чинь. Тэр нутаг хаана байна аа? Нүүж очмоор байх юм.
Тэгсэн чинь:
Нутгийн хөхөлбий хөндий зэрэглээн гүйдэлд тодроод
…Нууцхан гунигийг сэмлэх юм аа гэхээр нь айгаад нүүж очихоо болилоо.
Хөхөлбий, гүйдэл ч гэх шиг… Еэ бурхан минь…
Цэнхэр тогоруу гэснээс манай дуунуудад дандаа цэнхэр юм гардаг юм байна лээ шүү. “Цэнхэр тогоруу”, цэнхэр хун, цэнхэр шөнө, цэнхэр өдөр, цэнхэр нулимс, бас цэнхэр аав минь ээ, цэнхэр залуу…гээд. Их уянгын юм л даа. Дандаа цэнхэр гээд байхаар жаахан ижил хүйстний шинжтэй л болохоос…Зүс бороотой тэнгэр нь хүртэл цэнхэр шүү дээ.Байх л даа, байх
Хархан нүднээс ивээсэн
Хайрын цэнхэр нулимсаа
Хацар даган эгшсэн
Хайрын цэнхэр нулимсаа гэж…
Залуу дуучин Жавхлан, Дэлгэрмаа нарын дуулж буй дуунд гардаг хосын бүсгүй нь хайрлахаараа цэнхэр харуусахаараа ногоон, уурлахаараа улаан нулимс гаргадаг бололтой. Орчин үед ийм юм байх л даа, байх. Энэ дууны залуу нь ч их сонин залуу.
Унаган хүлгээ түрүүлэхэд
Эзэн нь байтлаа уярах юм аа гэж дуулдаг юм.
Уг нь эзэн нь тусмаа л уярмаар юм. Гэтэл уярахгүй гэж бодож байснаар барахгүй, эзэн нь байтлаа уярчихдаг байна ш дээ гэж ирээд л их гайхширч байгаа юм аа, янз нь.

Их увидас чадалтай, тоног төхөөрөмжтэй, нарийн мэргэжлийн хүмүүсийн дуу байна аа.
Энхрийхэн зүрхийг чинь ширтээд
Инээж л байна даа, хонгор минь гэж
Эхоны эмчийн л дуу даа. Авгайгаа юм уу, нууц амрагаа ажил дээрээ авчирчихаад зүрхийг нь ширтээд инээгээд сууж байгаа эхоны эмч.
Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа
Зүсээн гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ, хань минь ээ
Харин энэ дуу бол бүр гүнзгийрч хирург, зүрхний мэс заслын эмчийн дуу гэдэг нь батлагдаж байгаа юм л даа. Зүрх гижигдэнэ гэдэг чинь баргийн аавын хүүгийн хийж чадахгүй ажил шүү.
Одоо ч бүх юм нарийн цагийн хуваарьтай болжээ. Хайр хүртэл хоол шиг өглөөний хайр, өдрийн хайр, үдшийн хайр, 24 цагийн хайр гэж ялгагддаг болж. Зарим хүн бүр ажлын хуваарьтаа үдийн завсарлагаар өдрийн хайртай гээд биччихсэн, нарийн бичгийн даргатайгаа хаалгаа түгжээд таг. Тэнхээ сайтай хүмүүс ч өдөрт бүр гурван хоол, гурван хайр идээд байгаа юм даа. Байх л даа, байх.
Тун чиг холоос эрээд байсан чинь авгай маань энүүхэн сарны хажууд, долоон бурхны орчимд ойрхон байжээ. Тэгэхдээ би чамайг харин мөрөөдөж байгаагүй шүү гэдэг сайхан дуу байна. Эр хүн. Зарим нь энүүхэн Лүнд байгаа ээж дээрээ очихсон гээд 20 жил дуулаад очиж чадахгүй байхад чинь. үзмэрч Дашцэрэн гуай Ромбу гараг дээр зөндөө сайхан хүүхэн байна гэх чүүлээ. Гүррагчаа сайдыг сансарт нисч явахад нь зөндөө сайхан бүсгүй тааралдсан гэсэн.
Одоо гэр орон, барилгын хийц дизайн олон янз болжээ.
Өргөө цагаан гэрийнхээ
Хос хоёр багана шиг
үргэлж хамтдаа байвал даа
үүрдийн жаргал юм даа…
Хос гэхээр хоёр гэсэн үг. Хос хоёр гэхээр дөрөв болж байгаа юм. Дөрвүүлээ гэхээр эхнэр, нөхөр хоёр нэг нэг амрагийн хамт хайрын дөрвөлжин болж, үргэлж хамтдаа дөрвүүлээ байвал үүрдийн жаргалаа гэж дуулж байна.
Амрагаа санасаар цээжний махаа, өөхтэй нь бараад хаячихсан хүний, триллер маягийн дуу бий. Цэн цэнгийн алтан бөгж сарвуунд нь тогтохоо байчихсан. Сүмбэн, тэгшхэн хуруу, мөнгөн аяга шиг гараас чинь гэдэг байсан бол одоо шууд анатомийн хэллэгт нь ойртуулаад сарвуу гэдэг болж байна.
Цээжний чинь маханд хохимойгоо наана шүү, залуу минь
Бяцхан тавхайгаараа зүлгэн дээр гишгэсэн бүсгүй минь
Хавирга, сүвээнд гэрэл асаасан амраг минь
гэх зэргээр дуулж болох нь л дээ. Байх л даа, байх.

Миний шогууд ямар орон зай, хэдэн километр, хэдэн метр, хэдэн сантиметр, хэдэн цаг, минут туулан, танд баяр баясал, уй гуниг, уур уцаарын алиныг авчрахыг би таашгүй.
-Миний нэр Балххуяг…Өө биш ээ, Болдхуяг.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг саяхан зөвлөмж гаргасан байна лээ. Хөгжмийн зохиолч Балхжавын дууг сонсохын өмнө эмчээс зөвлөгөө аваарай. Юу ч болж мэднэ гэсэн байгаа юм аа.
Дуу ч бас гайгүй ээ. Балхжавыг шүтдэг, косметикийн компанийн захирал сая нэг реклам хийлгэсэн байна. Миний пудрууд ямар мөнгө төгрөг, цаг хугацааг туулан, хугацаа нь дууссан хойно ч юм уу, танд хүрч, таны царайг хувхай цагаан, падан харын алин болгохыг би таашгүй гэсэн.
Тэр байтугай нэг биеэ үнэлэгч бэлгэвчгүй болно оо, болно, зүгээр, зүгээр гэсэн мөртлөө дууссан хойноо клиентдээ “Би ДОХ-той ч байж мэднэ, ДОХ-гүй ч байж мэднэ. Би таашгүй” гэсэн байгаа юм.
Рок попынхон ч аймаар нөлөөтэй юм аа.
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр байна…
болсноос хойш орой үлгэрийн цаг дуусахаас өмнө чамайгаа тэвэрмээр байна гэж цэцэрлэгийн атаманууд томордог болсон байна лээ. Чка, чка.
Хүүе, Люмино байна уу. За бос доо, За суу суу, Зүгээр ээ, зүгээр. Та нарыг аягүй жаахан ярина.
Намайг дагаад бамбалз. Намайг дагаад шомболз”…
Хотод хүүгийндээ өвөлжихөөр ирсэн өвөө телевизийн ая дууны мэндээр эмгэндээ мэндчилгээ дэвшүүлдэг байна ш дээ. Бамбалз,бөмбөлз гээд их зөөлөн явдалтай болохоор нь энэ дууг хөгшиндөө захиаллаа гэдэг байна ш д… За, зүгээр ээ, зүгээр.
Нэг залуу дуучин их гоё дуу дуулаад, зарим нэг FM-ээр ганц нэгхэн яваад зогссон. Зогссон гэж дээ, Байгаль орчны яам зогсоосон байх л даа.
Зэрлэг хавтгайн сүүгээр цай сүлсэн ээж минь гэж авсан ш д….
Агуу их Явуухулангаас иш татаад хаячихсан.
үгүй, тэр ямар мундаг, хурдтай, эмнэг сургалтын олон улсын хэмжээний мастер ээж вэ? Хавтгайг чинь энэ Дэд бүцийн дэд сайд Уламбаярын аав гавъяат,оператор Уртнасан гуай насаараа шахуу хөөцөлдөж байж зургийг нь авсан гэж байгаа юм шүү. Тэгэхэд өдрийн хэд бугуйлдаад л ганцхан татаж авчраад саачихдаг. Дархан цаазтай амьтныг тэгж хамаагүй сааж, хууль зөрчиж болохгүй ш дээ. үгүй,тэгээд зэрлэг хавтгай энэ тэр гээд онцлоод байхыг бодоход мань авгай бас тэжээмэл хавтгайтай бололтой юм аа. За, зүгээр ээ, зүгээр
Сараа байна уу. Зүгээр ээ, Сараа. Сууж бай, сууж бай.
“Мэдэхгүй” гэдэг дуу байна аа. Кругозоргүй хүний дуу ч юм шиг. Өөрийгөө ч мэдэхгүй, чамайг ч мэдэхгүй, яагаад хорвоод ирснээ санахгүй гэж байгаа юм. Эсвэл дандаа хүнд цохилтонд орж тоолуулдаг боксчин хүнд зориулсан ч байж мэднэ. Мэднэ гэж дээ. Мэдэхгүй ээ, мэдэхгүй.
“үлдсэн дурлал” гэдэг дуу байна. Яахав нэлээн их дурлал зарлагадчихсан, одоо нэг жаахан юм үлдсэн. Тэр үлдсэн жаахан дурлалаасаа чамд зориулъя гэсэн утгатай. Нөгөө залуу нь ч нэг шуналтай хүн биш байгаа юм. үлдсэн нь л /Хоолойгоо заан/ хангалттай л гэдэг. “Ялаа” дуу бол арай багадчихсан юм байгаа юм ш дээ. Энэ том дуучин чинь нэгмөсөн хэдгэнэ гэсэн бол илүү даацтай болох байсан гэж хөгжим судлаачид хэлж байгаа л даа.
Бээрсэн гарыг чинь дулаацуулж оддын дор зогсох жаргалтай…
Яасан жижигхэн гартай, бээрэг залуу вэ?
За, одоо хэний дуунуудыг жаахан ярих вэ? Ярина даа, ярина.
Өө, Камертон. Сайн байцгаана уу? Аягүй чка өвөлжиж байна уу?
Гунигт дуу бүү аял, хонгор минь.
Ариг цагаан саран хиртэж
Алсад жингийн цуваа саатна аа… гэж
Сар мар хирттэл шөнө ч явж байдаг 24 цагийн жингийн цуваа. Сар хиртээгүй бол зогсохгүй шүү. Тэмээнүүд бүгд америк цэргүүд шиг шөнийн нүдний шилтэй бол алхаад л байна биз дээ. Ёстой чка тэмээнүүд… Тэгээд энэ дуу цаашаагаа их гоё оо.
Яруухан дуу аял бүсгүй минь
Явуулын хүн түр саатаж
Янагаа үгүйлэн жаргана гэж дуулдаг, тээ. Яаж байгаа юм бэ дээ? Хонгор бүсгүй чинь яруухан дуу дуулахаар явуулын баагий явахаа больчихоод, түр саатахаар шийдсэн байна. Тэгээ бүр даварч, тэрүүхэн хооронд янагаа орлуулан баахан жаргачихаад мордоод явчихлаа ш дээ.
Хүүе, Фрийзон, сайн байна уу? Аан, битгий яриарай гэнэ үү. Ярьсаар ч ирсэн ,ярих ч болно.
Орчлонд хоёр учрахгүй болохоор
Оюутан цаг минь түүх болжээ… Ээ, мөн эртний оюутнууд байна шүү. Бүр түүхэнд үлдсэн байна шүү дээ. Орчлонд хоёр учрахгүй гэнэ үү. Хоёр сургууль төгсөж болдоггүй юм уу. Та нар нэгийгээ чүү чай нэг юм төгссөн биз. Бүр цөхөрсөн шинжтэй нь аргагүй “Туулж дуусамгүй оюутан насаа үдэхдээ..”гэж байгаа юм чинь. Багшаа панаалдах гээд л гүйж явснаа дурсаж байгаа юм биз дээ. За, зүгээр ээ зүгээр.
За одоо, БНМАУ-ын Хэвлэлийн баатар Сэрчмаа. Байхгүйд нь харин ч нэг ярих шиг болно доо. “Дурсамж дүүрэн улирал” гэж нэг дуу байна аа.
Зулзган хусны үнэрт согтоод
Зуны бороонд гадаа гүймээр…
Одоо тэгээд даарчихна гээд л гэр дотроо гүйгээд байжээ дээ. Том гэгчийн майхан цув өмсөж байгаад л гадаа гүйж орхихгүй. Хусны үнэрнээс 200 грамм үнэртэж, халаалт авчихаад гүйвэл нөгөө муу майхан цувыг ч тайлаад хаячихна шүү дээ. Харин элдвийн цавуу мавуу, марихуан энэ тэр үнэртдэг юмнууд мэдчихвэл… Сэрчмаагийн лагерийн байшинг тойрч гүйгээд салахгүй шүү.
За, одоо Садар самууны хэрэг эрхлэх зөвлөлийнхөнд сонсгомооргүй нэг мэдэгдэл байна. Танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайд байвал чихээ бөглөнө үү. Бөглөсөн үү? За, эхэлье. Манай Гантулгын дуу л даа.
Янзаган цагаан цээжийг
Дээлийн цаанаа хаагаа юу…
Янзаган цагаан цээж. Янзага чинь харин алаг байдаг байх шүү. Алаг цээжтэй бүсгүй. Нөхөртөө зодуулсан бүсгүй юм уу. Аан, лаг гоё шивээстэй хүүхэн. За тэгээд цаашаа бүр гоё оо.
/үгээ зөөж/ Янагийн хөмсгөн уруулаа /Давтаж хэлнэ/
Зүүдэн цаанаа нуугаа юу…
Янагийн уруул. Бүр хөмсөгтэйгээ нийлчихсэн уруул. Энэ ч нүүрэнд байдаг уруул биш байна аа. Янзаган алаг цээжнээс доошоо л байдаг эд байна. За дахиад цаашаа явна аа.
Туурай ирэх чимээнээр
Ботгон нүдээ далдлаа юу
Тотго нь өндөр өвгөдөөсөө
Бэргэн гуйхаас ичээ юү…
Туурай дангаараа ирдэг гэж байна шүү дээ. Дээрээ морьгүй. Дан дөрвөн туурай л ирж очоод байдаг гэнэ. За одоо ёстой хамгийн гоё нь.
Тотго нь өндөр өвгөдөөсөө
Бэргэн гуйхаас ичээ юү…
Бэр гуйх биш бэргэнээ гуйх гэнэ. Ахынхаа авгайг гуйх гэж байгаа бололтой юм аа. Ичээ юу энэ тэр гээд хатгаад байсан юм аа, даанч. Тотго өндөртэй, нээх өндөр босго хадчихсан өвгөн ахаасаа авгайг нь гуйна гэдэг ч ичмээр хэрэг мөн л дөө, мөн. За, зүгээр ээ, зүгээр.
За тэгээд:
Хазаар харших үүрээр нь
Уужаа өмсөхөөс ичээ юү гэж дуусч байгаа юм. Яг дээрээ өтгөн хар хөмсөгтэй уруулаа зүүднийхээ цаана нуучихаад тоохгүй, нүцгэн байсан бэргэн маань уужаа өмсөхөөс иччихжээ. Ууж гэдэг чинь дээлний гадуур өмсдөг хувцас. Түрүүн, нүцгэн байхдаа л ичиж байхгүй. Бүр дээлээ өмсчихсөн, тээр өнгөрсөн хойноо ичээд байдаг. За, зүгээр ээ, зүгээр.

Их зохиолч Нацагдорж:
Монголын үзэсгэлэнт саран гоо
Намайг төрүүлсэн ээжий гэж ээжийгээ магтсан байхад орчин үед хүүхдүүд нь их өндөр, царайлаг, цэвэрч болсон бололтой. Ээжүүдийгээ л шоолон дуулах болж. Дандаа л намхан, “Парисын дарь эхийн сүм”-ийн Квазимодо шиг бөгтөр хөдөө гэртээ ганцаараа байдаг, гэр нь өөвгөр жаахан, хар, хэдэн үнээ, цөөвтөр хоньтой, үсээ самнадаггүй, аягаа угаадаггүй, дээлээ цэвэрлэдэггүй ээжүүд.

Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ өрөвдөхийн эрхэнд дуулна аа. Бас л нэг ганц бие, хөдөө гэртээ ганцаараа байдаг, дээлээ цэвэрлэдэггүй ээж. Дээл нь хирэндээ дагтаршсаар байгаад бүүр хүндэрчихсэн. Тэгээд “Тайд” угаалгын нунтаг аваад очно гэхээр голоо цохиод худлаа өрөвдөөд байдаг.
Өрөмтэй цайг нь уугаад
Өнжөөд явах минь ч яав даа.
Ээждээ очихдоо гар утсаа салгаад, амралтаа аваад очоо. Ядаж 7 хоночих.
Саяын ярьсан бүхэн наргиан шүү, тоглосон шүү, тоглосон.
Дуулсан дуундаа би өөрөө уяраад… Өөр хүн уярдаггүй ээ, өөрөө л.. За одоо ёстой болье. Дуулсан дуундаа өөрөө, бас өөрсдөө уярч явцгаая.


Эх сурвалж:
Асуулт Самбараас


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

kkk
Зочин хэзээ бичсэн: 2011-10-14 10:16 | |
хи
Муу сайн гөлөгнүүд..Сайхан юм хийсэн гэж бодоо юу.Чадалтай юм бол өөрсдөө шулэг бичээч..
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2011-08-09 22:01 | |
инээх инээх rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 2011-04-03 12:03 | |
tsutsutustsu
archaagu mongolchuud edr....
bs hun uursdiiguu ingj doosh ni hiij bolq bzde?
mongol hun um bol mongol um shg l bgaach
Зочин хэзээ бичсэн: 2011-02-05 00:22 | |
хэхэ
Зуур зуур чамайгаа би
Зүйргүй ихээр мөрөөдөн хүлээн суухдаа
Үүлгүй тэнгэрийн оддыг ширтэн
Үзүүрсгэн дээлээ нөмрөн
Хамтдаа унтмаар бодогдноо гэж... дээр үеийн эро дуу байна хэхэ ярзайтал инээх
Telnet хэзээ бичсэн: 2010-10-20 23:11 | |
;
zvgeeree
k (зочин) хэзээ бичсэн: 2010-06-12 09:08 | |
;
k (зочин) хэзээ бичсэн: 2010-06-12 09:07 | |
raised eyebrow
Зочин хэзээ бичсэн: 2010-05-09 17:42 | |
rolling on the floor
mongol inblog (зочин) хэзээ бичсэн: 2010-05-08 07:06 | |
инээх инээх rolling on the floor алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2010-03-08 11:23 | |
laughing laughing rolling on the floor rolling on the floor devil
Зочин хэзээ бичсэн: 2009-02-02 11:27 | |
мал сүрэг хотолсон үдшээр чамайгаа хайрлаад хайрлаад... энэ хуучны дуу аймаар эротик секси санагддаг юм аа.
dadido хэзээ бичсэн: 2008-07-19 19:46 | |
ёо ёо laughing
dadido хэзээ бичсэн: 2008-07-19 19:42 | |
laughing сүүлийн 2 хэтэрхий урт тул уншиж амжсангуй эхний хэд бол хөгжилтэй л юм бна
Egel_setgel хэзээ бичсэн: 2008-07-19 15:09 | |



:-)