a3xvv
Дурлахгүй байя гэж хичнээн хичээгээд

Дурлаад л байгаа зүрхээ би яалтай

Хайрлахгүй гэж хичнээн бодоод ч

Хайрлаад л байгаа сэтгэлээ би яалтай

Дурлана аа би яадгийн дурлана

Дундуур сэтгэлээ дүүртэл дурлана

Эзэнтэй байсан ч хамаагүй дурлана

Энэхэн биеээ элтэл дурлана

Хайрлана аа би яадгийн хайрлана

Хүнийх байсан ч хамаагүй хайрлана

Хайрын мянган шувуухайг

Халирч зугттал нь хайрлана

Дурлалын хүчит салхи нь чи байг

Дуртайяa хийсэх навчис нь би болоё

Ассан гал шиг дурлал чи байг

Аз жаргалтайгаар дүрэлзэх очис нь би болоё

Дуулим хорвоогийн дуусашгүй дурлал чи байг

Дайрвал ч дайр намайг, би бэлэн байна аа...


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

nice
ystoi dajgui boljeeee...
odnoo (зочин) хэзээ бичсэн: 2009-02-01 14:12 | |
Баярлалаа...
Зочин хэзээ бичсэн: 2009-01-30 18:27 | |



:-)