Ширвэж дургүйцхээ азнаач чи минь
Хөөрхөн бүхнийг чинь энэ нүд өөрөө
Хөөрч догдлон харчихаад байх юм
Дахиж харахгүй хичээх гэвч
Далдуур татагдан хүсээд байх юм
Өөрөө чи тийм хөөрхөн болохоор
Өхөөрдмөөр дэндүү энхрий болохоор
Харахгүй байж үнэхээр тэвчихгүй
Халхлаад ч нэмэргүй тэсэж чадахгүй
Айлгүйхэн харц, аядуу хөдөлгөөн,
Дурлам нүд, булбарай хацар,
Халуун арьс, зөөлөн гар,
Эгдүүтэй яриа, өхөөрдөм хацар,
Хараад баймаар, хазаад авмаар
Атгаад тавимааргүй, ахиулаад тэвэрмээр
Дээр нь бас юуг нь мэдэхгүй
Дэндүү их татах увидастай болохоор
Нүд салгаж чаддаггүй юм