xvv

Шилэн цонхны цаана анивчих гэрлүүд

Шивнэлдэн анивалзах нь дэндүү уйтгартай

Ширүүлж уурлаад тасарсан утасны дуу

Шивж зүрхийг өвтгөж чихэнд бийб бийб

Хорвоо ертөнц хов хоосон болоод

Хотын гэрлүүд ч уйтгар гунигт автаад

Хоол идээгүй  ходоод дугараад

Холын холд гараад гүймээр

Хоолой мэдэн чанга хашгирмаар

Хорьж дийлэхгүй нулимс зангирч

Хошуу унжиж уйлаад авмаар

Чимээгүй өрөөнд ханын цаг чаг чаг

Чийгтэй агаар салхивчаар үлээх нь жиндүү

Сэтгэлийн угаас хүйтэн мөс хайрч

Сэрүү оргин жихүүдэс хүрч чичрэнэ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)