xvv

Хамтдаа хэвтээд оддыг тоолмоор

Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр

Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар

Гайхуулж онгирон чангаар инээмээр

Сайн тэврүүлээд ардаа суулгаад

Салхи татуулаад байктай хурдалмаар

Дэр бүтээсэн үсийг илбэмээр

Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар

Сугдан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар

Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр

Сэрүүн үдэш мөрөөр чинь тэвэрмээр

Сэтгэлийн үгээ зүрхнээсээ шивнэмээр

Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа хүүрнэмээр

Ижилдан дасаад хун шувууд шиг баймаар

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)