xvv

Зүрх сэтгэлийг минь хулгайлж авчихаад

Зүгээргүй бас дэвсэлдэг нь юу вэ

Зугтаад нуугдаад мартъя гэхээр

Зулгааж хойноос татах нь юу вэ

Хэнд ч мэдэгдэлгүй хулгайлж авчихаад

Хэнзхэн зүрхийг минь гишгэх нь юу вэ

Хэрж хүлээд ганцаар үлдэе гэхээр

Хэмэлж чангааж зовоох нь юу вэ.

 

Борхон зүрхийг гишгэх байсан бол

Болзож юунд горьдлого төрүүлээ вэ

Алагхан зүрхийг базах байсан бол

Анхнаасаа юунд итгэл өгөө вэ

Далдхан зүрхийг минь хатгах байсан юм бол

Дан цамцтай гадаа юунд хүлээгээ вэ

Онцолж сонгож чадахгүй байсан юм бол

Оролдож юунд тоглоом болгоно вэ

Хуучин түүндээ хайртай байсан юм бол

Хулгайлж сэтгэлийг минь шархлуулдаг нь яагаад вэ

Эргэж харалгүй яв гэх байсан бол

Эмзэгхэн зүрхийг минь хөнддөг нь юуных вэ

Нулимсгүй ч гэсэн уйлдаг юм байна

Нууцалж бас шаналдаг юм байна

Төмөр биш зүрх бас өвддөг юм байна

Түймэр галгүйд ч шатдаг юм байна

Түнэр харанхуйг гэрэлтэйд мэдэрдэг юм байна

Төөрч хоосонд унадаг юм байна

Хоолой зангирч гомддог юм байна

Хорьж зүрхийг дийлэхгүй юм байна

Гомдож мартаж чадахгүй л юм байна

Гонсойж санасан ч холдсон нь дээр биз

Чулуу биш зүрх бас эмтэрдэг юм байна

Дурласан гэлээ ч сэтгэл мохдог юм байна

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)