Ганц амьдрах амьдралд минь
Ганцхан олдсон эрдэнэс юм болохоор
Гарыг нь атгаад тавьмааргүй
Нэгэн насны амьдралд минь
Нэг л учирсан эрдэнэ юм болохоор
Нэхэж тэмцэлгүй орхиж чадахгүй нь
Чамдаа би хайртай болохоор
Чангаас тэврээд тавимааргүй
Өөр хэнд ч өгөхгүйгээр
Үхэн үхтлээ хайрламаар
Бурханаас хайрласан амьдралд минь
Будилах харанхуйд туссан гэрэл болохоор
Бууж өгөхийг хүсэхгүй
Харанхуйд бүдчих амьдралын замыг
Хамран туссан гэрэл болохоор
Хаанахын хэнд ч алдмааргүй
Ханилж дэргэд чинь байж
Хан хорвоог элээмээр