xvv

Дэлгэж тавьсан дэвтрийнхээ хуудас нэг бүрээр

Дэвэрч булгилах сэтгэлийнхээ учиг бүрийг нээе

Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар

Дэвтрээр би чамдаа зүрхний үгсээ илгээе

Итгэж чадахгүй эргэлзээ бүрийг арилгах гэж

Энэ л дэвтэртээ үнэн үгсээ бичье

Эвлэрч үерхэх хүсэл бүхнээ шивнэж

Ийм л нэг дэвтрийг чиний зүг нисгэе

Хайргүй юм бол намайг битгий өрөвд

Хамаагүй ээ энэ дэвтэрт бас бич

Хагацал дагуулах нулимстай үгс байсан ч

Хайр шингээсэн зүрхний үг бүрээ

Халтар дэвтэрт минь бичиж үлдээгээч

Ханилж хоёул хамт байж чадахгүй байсан ч

Хамтдаа энэ орчлонг хөтлөлцөн туулсан ч

Хожмын нэг өдөр дэлгэн нэг дурсая

Хонгор сэтгэлийн гүнд уусаж нэг саная

Хэзээ нэгэн өдөр дундаа дэлгэн сууя

Хэнзхэн нэгэн дурлалыг дурсаж нэг саная

Шууданч цагаан тагтаанд захидал дайдгийн адил

Шулуун яруу үгсээ бичиг болгож илгээгээч

Шугамтай дэвтрийн хуудсаар дамжуулж

Шүлэг, захиагаар сэтгэлээ нээгээч


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)