...Тухлан суугаад шимэхэд пиво гээч нь амттай
Тун чиг нууцхан ширтэхэд чиний царай үзэсгэлэнтэй
Харах төдийд сэтгэл гийх нь чиний л дүр
Хаашаа ч гарцгүй салан одох нь бидний л амьдрал
Гэрэл цацрах чинийхээ царайг нууцхан харахдаа
Гэгэлзэх сэтгэл дээр пивоны хөөрөл нэмэгдэн оволзоход
Гиюүрч гөлрөн санаа алдсанаа нууж чадаагүй
Гэрэлт гэгдэх орчлонгийн харанхуй нэгэн сүүдэр
Гэмгүйхэн явсан зүрхэн дээр өндөг адил дайрсансан
Гэнэн явахдаа хайртай байсан чи ойлгоогүй
Гэндэхээ больсон хайртай хэвээр ч би хэлэхгүй
Өнгөрснийг засахад сэлбэг материал хүрэхгүй
Өнөөдөр байгааг буцааж цагийг ухрааж чадахгүй
Үүрд баяртай гэж хэлэхгүй ээ би хайрт минь
Үүнээс хойш харж л явна хайрлаж л явна залбирч явна чинийхээ төлөө
Чамдаа аз жаргал бүхнийг хүсч явдаг шүү...