xvv

Мөнх цаст Алтайн оргилыг хараагүй ч

Мөрөөдөн төсөөлж биширч явдаг

Мөлхөж унаж хөлд орохдоо

Мөсөн оргилоос үлээгдэж ирсэн

Сэвшээ салхинд түшүүлэн тэнцэж

Сэргэлэн цовоо өсөж торнисон

Цог хийморио дэвжээн хөгжсөн

Цогт хөх чонын удам билээ

Торгон долгионд илбүүлж сэлээгүй ч

Толин мандалыг нь нүдээр үзээгүй ч

Далай ээж нуурандаа залбирдаг

Тайгын үзэсгэлэнт марал бугын үр юм билээ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл: