xvv

Царайлаг тэр бүсгүйд

Салж чадахгүй татагдан

Чамайгаа гэсэн сэтгэлээ

Мартсаныг минь уучлаарай

Будмал тэр хүүхэнд

Буцаж чадалгүй дурлан

Бурханы бэлгэлсэн хайраа

Сэвтээснийг минь тэвчээрэй

Өнгөлөг нэгэн бүсгүйд

Үг сөггүй хоргодож

Өөгүй сайхан чамайгаа

Орхисныг минь мартаарай

Багын танил тэрэнд

Балайрч унатлаа татагдаад

Бахдам сайхан чамайгаа

Гомдоосон бол уучлаарай

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Уучил

Ганчимэн (зочин) хэзээ бичсэн: 2023-03-22 22:15 | |