Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын "Гүзээлгэний амьдрал" шүлгийн түүвэрт багтсан шүлгүүдээс хүргэж байна. Хэрэглэгч та энэхүү шүлгийг хувилж, олшруулах болон өөрийн блогтоо тавихыг хүсвэл зохиогчийн нэрийг заавал дурдана уу.
Бидний тэврэлт мөнхийнх юм
Би бүх шүлгээ нэг л хүнд таалагдах гэж бичдэг
Би бүх үгээ нэг л хүнд зориулж хэлдэг.
Чиний энгэрт үхлийг мартдаг
Чиний энгэрт үхлийг санадаг
Чини үнэндээ үхлээс биш
Хагацлаас л би хамгийн ихээр айдаг.
Айдсаа нууж амьдрах,
Мэдсэн ч мэдээгүй царайлах,
Өдөр хоногуудтай нийлж өөрийгөө мэхлэх,
Үнэндээ энэ бүхэн намайг залхааж байна.
Хайрлаж дурлах уу, эсвэл үзэн ядах уу?
Зүрх зүсэм энэ аймшгийг яаж мартах вэ?
Цаг цохих бүрт цочин адгах юм
Цаашдаа юу болохыг надад битгий хэлээч.
Бидний тэврэлт мөнхийнх юм,
Битгий намайг ганцаардуулаач.
Төгсгөлийн цаана
Үхээд дараа нь яах вэ?
Тэнгэрийн оронд очих уу?
Тамын хаалга татах уу?
Тэгээд дараа нь яах вэ?
Хүн шиг амьдарна,
Хүн шиг үхнэ
Үхээд дараа нь яах вэ?
Үүрдийн үүрд, түүнээс ч үүрд
Мөнхрөлийг олох уу?
Мөнхрөөд,
Дараа нь яах вэ?
Уйтгар
-Тийм ээ, чи надад таалагдаж байна
Ил шулуухан үгтэй юм. Наймаачин төрхтэй юм.
Үгүй ээ, дээрэмчинтэй төстэй юм. Тэр яахав.
-Танай энд хүүхнийг сэтгэлтэй нь
Танай энд бүхнийг наймаалдаг гэж сонслоо
Хэнхдэг цээжийг минь нээгээд үз.
Сэтгэл гэдэг хананы цаахна
Амьд халуун, залуу зүрх цохилж байгаа биз?
Түүгээр ямар нэг юм сольё. Болох уу?
Хайр, ямх сэтгэл, бас жаахан наргиан цэнгээн авъя.
“Зүрхгүй чи түүгээр яах юм бэ” гэж үү?
Хэзээ ч чи ойлгохгүй болохоор
Хэзээ ч би чамд хэлэхгүй.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
HANGAI HENTII ALTAINHA
TSUURAI NI BOLOJ TUGEREI
HALHIIN UUDAM TALIINHA
DUULAL BOLOJ YBAARAI
HAMBA TORGON DELHINHE
HORSON DEER NI GISHIGEJ YBAH DA
HAIRIN TSAGAAN SUUNII
UNDRAG MET AMIDRAARAI
UULEN TSENHER TENGERINHE
HURAN BOLOJ SHIBRERE
ORGO SHAGAAN GERINHE
HOIMORT NI ZALARCH EZEGNEERE
HOH MONGOL VNDESTNIHE
TUILSIN BAATAR BOLOOROI
HVLEG HURDAN MORIDIHO
TUIRAIN CHIMEETE AMIDRARAI
TA BVHNI MIN
GOLOMTOND TANI BUYN HURJ
GOLT ZURHIIG TANI
BURHAN MANAJ YVAH BOL TUGAI
DARHANNYMAAS MONGOLCHUUDDA 99135072