Хөггүй зүрх зурагдсан пянз шиг
Хүслээр болихгүй чийртэй гиншинэ
Аяыг нь хөглөөд аваач бүсгүй минь
Аль дуртайгаа хүссэнээрээ тоглооч
Гонгинох зүрхний минь чихийг
Гоолиг хуруугаараа мушгиач
Хөгийг нь тааруулж аваад
Хүссэн аяа тоглооч...
Хүслээр болихгүй чийртэй гиншинэ
Аяыг нь хөглөөд аваач бүсгүй минь
Аль дуртайгаа хүссэнээрээ тоглооч
Гонгинох зүрхний минь чихийг
Гоолиг хуруугаараа мушгиач
Хөгийг нь тааруулж аваад
Хүссэн аяа тоглооч...
