Чимээгүй гаднаа би инээмсэглэдэг ч
Цээжин дотор чөтгөр чарладаг
Сэтгэлийг нь татаад байгаа тэр залууг нь
Сэрэхгүй ертөнц рүү илгээчихмээр гэж
Хацрыг нь тачаадан харамлахдаа
Хардаж шаналах цээжинд чөтгөр чарладаг
Харж байгаагүй тэр залууг нь алчихмаар
Хайрыг нь булаан эзэмдмээр гэж
Авсанд нь бүгдийг хийчихье гэж
Атгаг хорон чөтгөр дотроос минь чарладаг
Алчихмаар санагдана тэр залууг нь
Алаг нүдний харц над дээр тусахгүй бол гэж
Хардан багтрах сэтгэл адгана
Халууран бачимдаж оволзоно, шатам
Ганц түүнд л гэж шунах чөтгөр
Галзууран дотроос чарлаж байна...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Мань чинь эршд хөө Хариу бичээд байгаа юм шиг эвгүй санагдчихлаа..
xvv хэзээ бичсэн:
2009-02-18 10:47 | |
Хүрээд ир Намайг эзэмд
Нүднээс минь гуниг үргэтэл
Нүүрэнд минь инээмсэглэл тодортол
Нүгэлгүй сайхнаар Намайг эзэмдээч
Шинэхэн өглөөг инээмсгэллээр угтаж
Ширэлдсэн үсэндээ сам зоож
Томдсон ч гэсэн чиний цамцтай
Толины өмнө эргэлдэн зогсох
Тоймгүй их хүсэл байна аа
Хүслийн тэлээ минь мулт үсрэхнээ
Хүрээд ир Намайг эзэмд
Нүүрэнд минь инээмсэглэл тодортол
Нүгэлгүй сайхнаар Намайг эзэмдээч
Шинэхэн өглөөг инээмсгэллээр угтаж
Ширэлдсэн үсэндээ сам зоож
Томдсон ч гэсэн чиний цамцтай
Толины өмнө эргэлдэн зогсох
Тоймгүй их хүсэл байна аа
Хүслийн тэлээ минь мулт үсрэхнээ
Хүрээд ир Намайг эзэмд
a3xvv хэзээ бичсэн:
2009-02-18 10:37 | |
xvv хэзээ бичсэн:
2009-02-18 10:21 | |
yamar aimar yumbe. blogmn-d burtgegdeel hamgiin ehnii orson blog n aimar shulegtei bailaa. daraagiih yamar baih yum boloo?
ulaan sav, chono, shaldan huuhed 3tai ehleed n taniltsdag yum biluu?
ulaan sav, chono, shaldan huuhed 3tai ehleed n taniltsdag yum biluu?
Зочин хэзээ бичсэн:
2009-02-17 15:30 | |
alchihmaar abihdaa yaahavdee aimariin. er n ene hvv ah ih aimar nohor bainashuu.
donika хэзээ бичсэн:
2009-02-17 14:57 | |
яг үнэндээ би муухай хартай амьтан юм байна. Хаа хамаагүй хүмүүсийг хардаад, бүүр очоод алчихмаар санагдаад..
Нээрээ бурхан нь ч нөгөө мөрөн дээр аз жаргал хүсээд бас сууж л байдаг... = ч юм уу дөө... Гол нь хэн нь дийлэх нь байдаг байх л даа...
Нээрээ бурхан нь ч нөгөө мөрөн дээр аз жаргал хүсээд бас сууж л байдаг... = ч юм уу дөө... Гол нь хэн нь дийлэх нь байдаг байх л даа...
xvv хэзээ бичсэн:
2009-02-16 23:32 | |
бурхан чөтгөр хоёр гэдэг нэг биений хоёр тал нь гээд чойном гуайн шүлгэн дээр гардагсан билүү.
ketchup хэзээ бичсэн:
2009-02-16 09:19 | |