Өглөө том том цас хаялаад сайхан байлаа...Өлзийтөгсийн энэ шүлэг санаанд оров. Уншихад аялгуутай, аятай юм шиг сонин шүлэг шүү...
Миний гунигийн түүх
тэнгэрээс гар сунгадагийг
Яг зүрхэн дээр минь
сараачиж орхидогийг мэдэхгүй.
Миний гунигийн түүх
Яагаад надад үе үе
ийм гунигтай байдгийг мэдэхгүй
Яаж би амьдралгүйгээр
амьд явна гэж бодсоноо ч ойлгодоггүй
Хүрч үл чадан,
хүмүүсээс өөрийгээ тусгаарлах болсоноо
Хэлж үл чадан
өмнө тань дуугүйхэн л зогсох байна
Сэтгэлд минь үргэлж цас орох юм
тэр цаснаар
Сэмээрхэн явдалтай нэгэн
дотуур минь дуулан алхахад
Нисчихмээр байдаг ч би
далавчаа хумьж атгачихаад
Нэрийг нь мэдэхгүй нэгэнд
тэр дууг сонсгохоор үлддэг
Явчихмаар байдаг ч, би
үзгээ амьдрал руу дүрээд
Яриад л байдаг, гэвч
хүмүүс үхэхээ больдоггүй
Үхэл болгоныг дагаж
үхдэгийнхээ учрыг мэддэггүй
Хэзээ миний доторх
цасан зогсохыг ч мэдэхгүй
тэнгэрээс гар сунгадагийг
Яг зүрхэн дээр минь
сараачиж орхидогийг мэдэхгүй.