3

PARACHUTE
Жиндүүхэн эхэлж
Гэгээ үзэн баясдаг
Гэрэлт өглөө-хавар
 
Халуунаар ээж
Нар үзэн гялбадаг
Найртай өдөр-зун
 
Зөөлөн үлээх
Салхи үзэн сэвэлзэх
Шаргалхан үдэш-намар
 
Хайрам хүйтэн
Хаялах цас мэт одод
Харанхуй шөнө-өвөл.
 
Өдөр бүхэн
Өвлөөр эхэлж
Өглөө болоход
Хавар ирнэ
Өдөр харин
Зун болж
Үдэш залгаад
Намар үргэлжилнэ.
 
Цас хайлж
Бороо болно.
Цагаан өнгө
Ногоон болно.
Цасны өмнө
Бороо арилна.
Цагааны өмнө
Ногоон байсан.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ter shuleg chini Ulziitugs geed hunii shulegshd. Ayurzaniin ehner.
Parachute (зочин) хэзээ бичсэн: 2010-09-15 17:58 | |
хаанаас уншчваа нэг ийм шүлэг харсан майр таалагдсан. даанч сайтыг нь санадаггүй ээ.

Ахиад хавар болвол би гудамжаар нүцгэн явна
Ахиад хавар болвол би орон гэрээсээ оргон зугтана
Ахиад хавар болвол би алтан бэлзэгээ залгиж орхино
Ахиад хэрэв хавар болвол мод бүхэнд би нэр өгнө
Ахиад хавар болвол, хавар болохыг би ахиад үзвэл
Анхны бороо цонхон дээгүүр гэрэл татуулан урсахыг үзвэл
Ай, амьд хүнд өөр юу хэрэгтэй юм... маргааш нь л би үхнэ!
Ахиад даанч хавар болохгүй нь шиг байна


нээрээ шүлэг бичиж чаддаг ч болоосой.
dao хэзээ бичсэн: 2010-02-23 22:31 | |
гоё шүү гоё шүү гоё шүү
хурдан хавар болоосой
цас хайлаал...
сэтгэл хөдлөөл нэг л гоё шүү
arch_tseegii хэзээ бичсэн: 2010-02-08 13:52 | |



:-)