xvv
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан байшин барьж
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан цамхаг босгож
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан мөнгө олж
Мөнгөө шал дэмий юманд
Үрнэ
2007.03.16
Ойрын хэд хоног Эмүжингийн номыг харав. "Хонгор хүү минь чи намайг энхрийл" гэдэг тас янаг шүлгээр нь анх мэддэг, бас дуртай болж байж билээ...

Амьдрал түүнд өөрийн ул мөрөө гүнзгий үлдээсэн бололтой. Энэ номонд нь гэнэхэн янаглал, гэгээн дурлалын тухай бичсэн шүлэг гэж алга... Гуниглал, ганцаардал, хуурмаг болоод зуурдын учралын тухай л шүлгүүд...

Танилцах зар барьсан залуу
танимхайран угтана
Хүүхэдгүй , ганц бие гэж
Хүрмээ тайлангаа үглэнэ
Байргүй ч гэсэн ажилтай гэж
Барайж байгаад тайлбарлана
Зуун далаас дээш өндөртэй
Зуугаас дээш цалин авдаг
Зуух шиг халуун гэж
Зарын сонин дээр бичжээ
Хүйтэн , харанхуй хотын гудамжинд
Хөлсний унаа хүлээж зогсох шиг
Хөл өвдөнө , сэтгэл өвдөнө
Хөмсгөө будаж амжаагүйгээ
Сая санана...Санаа алдана.

2006.05.16
Үүлэн дээгүүр хөвсөлзөн армаанчиглаж явах сөхөө хаана байна, бодит амьдра л ийм л байхад чинь...

Шүхэргүй бүсгүйн үсний үзүүрээс
Бороо дусална
Шүхэргүй сэтгэлийн гүнд
Бодол живнэ
Усан бороо цонх тогших шиг
Учрал ирнэ
Унасан навчис хөлийн дор
Уйтгар шивнэнэ
Шүхэргүй бүсгүйн үсний үзүүрт
Дусал ус бөнжигнөнө
Шүхэргүй сэтгэлийн гүнд
Дусал нулимс бөртийнө.

2007.06.13
Бүсгүй хүний сэтгэлийн гунигийг... ямар нэгэн барьцгүй хийсвэр зүйлээр биш бодитоор, нүдэнд харагдаж цээжинд хоногштол дүрсэлсэн...


Хүслээ би хол явуулчихсан
Хүрээд ирэхэд нь эзгүй байсан
Хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд
Мөрөөдлөө харин
Мартаад удсан
Эрх чөлөөгөө би
Эхнэр нөхрийн амьдралаар
Арилжчихсан
Эргээд түүнийгээ танихаа больсон
Аз жаргал гэж
Аймаар том эндүүрсэн

2006.11.11
Аймаар том эндүүрэл, төөрөгдөл... эргээд замаа олох гэсэн хайлт...

Болдбаатарын Умард-Эрхэс
Баярхүүгийн Батхаан
Хань болоогүй эрчүүдийн
Хайр булаасан хөвгүүд
Дэрийг минь тэгшилж
Дэргэд минь бөртийв
Энгэрийг минь дүүргэн
Эр болж өсөв.
Хоймрыг минь эзэлж
Одоо гэтэл
Охинтой болохсон
Он цагийн уртад
Өөрийнхөөрөө бүдэрч
Ойчоод босохдоо
Өвөртөө эрдэнэ тээхсэн.

2007.05.20
Түүний амьдралыг товчхондоо хэлээд өгч байгаам шиг... Дуучин "хэн" эгчийн амьдралтай бас төстэйм... Хүчтэй, авьяастай, эрэлхэг эмэгтэйчүүдийг ганцаардал сүүдэр мэт дагадаг ч юм болуу...

Үхэх олон арга бий
Үлдэх үүнээс ч олон арга бий.
2007.10.11

Нэг шүлгийнх нь сүүлийн хоёр мөрт...Хэцүү үедээ амандаа үглэж баймаар санагдаад...

Ерөнхийдөө, сайхан ном байлаа...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хайртай emujin nairagchiig bi hundeldeg shulgiin nomiig ni unshij olon zuiliig olj harj chaddagiim .amjilt husye
Зочин хэзээ бичсэн: 2012-01-08 20:10 | |
гайхалтай сайхан юмаа.. сэтгэл их хөдөллөө..
Зочин хэзээ бичсэн: 2011-03-19 13:28 | |
надад ч бас Эмүжин яруу найрагчын шүлэг таалагддагыма
Шүхэргүй бүсгүйн үсний үзүүрээс
Бороо дусална
Шүхэргүй сэтгэлийн гүнд
Бодол живнэ
Усан бороо цонх тогших шиг
Учрал ирнэ
Унасан навчис хөлийн дор
Уйтгар шивнэнэ
Шүхэргүй бүсгүйн үсний үзүүрт
Дусал ус бөнжигнөнө
Шүхэргүй сэтгэлийн гүнд
Дусал нулимс бөртийнө.
гоё шүү гоё шүү гоё шүү
arch_tseegii хэзээ бичсэн: 2010-03-30 12:54 | |



:-)