
Би чамайг харахаас айж байна
Нүдэнд минь нүлимс дүүрээд ирэх вий
Нууц алдаж царай минь улайх вий
Цээжин дотор зүрх оволзохыг мэдчих вий
Чичирсэн хоолой сэтгэлийг бас илчлэх вий
Омголон бардам харц минь дальдрах вий
Охин миний сэтгэлийг уншчих вий
Би чамайг харахаас айж байна
Би чамайг харахаар яарч байна
Харц чинь намайг урьдын адил ээрэх вий
Хайртай шүү гээд гуйх вий
Хүлээсэн шүү гээд учирлах вий
Хөөрхөн шүү гээд өхөөрдөх вий
Зүрх чинь адилхан догдлох вий
Заяаны ханиа гээд мэдэх вий
Би чамайг харахаар яарч байна
1994 П. Надалаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Amidrald nmg durluulach

яарч байна шүү чамдаа

bnai8g saarlaa gfeg ymaa guij bna shvv



goe shvleg boljee ahiad gants hvleg zohiogood ogooch texvv hairaasaa hagatsasan howgvnii duhai bichej ogooch trhvv

зүгээр л нэг амьдрахсан


зүгээр л нэг амьдрахсан
яахав шүлэг байна гэхдээ гое шүлэг бас их байна аа



сайн уу
таалагдлаа сайхан шүлэг байна



ene zurag taalagdaj bna . neg l ooroo gej

дажгүй л юм
