xvv
Сэтгэл зүрхийг эзэмдэгч бүсгүй минь
Сэрүүн зүүдний минь дагина минь
Эвлүүлж хэлэх хэдэн үг байна чамд
Энд зүрхэндээ шивнэе чи сонсохгүй ч гэлээ...

Гуйхгүй ээ би намайг тоогооч гэж
Гудайхгүй ээ би амьдралын өмнө
Сөрж, давж чиний өмнө хэн гэдгээ харуулна
Сөгдөж биш тэвэрч амьдралыг атгана

Удахгүй би чамдаа зүрхээ ил гаргаад харуулна аа
Улайсан дүрэлзэх галд нь зүрх чинь бас уярна
Ган төмөр байсан ч зүрхийг чинь би хайлуулна
Гаргаж ирээд зүрхээрээ хөөрөгдөн би улайсгана

Нар мэт өгсөн илчээр чинь өөрийгөө би цэнэглээд
Нарт энэ хорвоод хүссэн зүйлээ бүтээнэ
Амьдрал болсон хүмүүсээ мөрөн дээрээ би суулгаад
Алсын тэр өдрийг хүртэл чамайгаа л сугадан алхана

Түр хүлээгээрэй за..
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

goy bolsn bna amjilt hvsey
Зочин хэзээ бичсэн: 2022-10-03 11:26 | |
.................................... Найздаа илгээх үг
2015.07.11
Найз л чамдаа хандаж сэтгэлээ бичихийн учир
Нас минь явж залуу нас минь холдож байгаа болохоор
Наслах насны минь ид үе өнгөрөхөөс өмнө
Наргиан хөгжөөнт үзэл бодол минь хэвээрээ ч байгаа үедээ
Yеийн анд найз чамдаа би хандаж бичих гэж Үзэг үг хоёрыг нийлүүлэн толгой холбож сууна
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг хорвоод олон сонслоо
Yг ,үсэг, цаг гуравт баригдах хугацаа минь өнгөрчээ
Үймээн шуугиангүй газар хоёулаа нэг тайван уулзъя
Өөрийн болон чиний хүсэл санааг сонсомоор байна
Өглөө жиргэх болжморын өрөөсөн бус, хос жигүүр болж
Намайг ямар байсныг чи мэдэх байлгүй дээ гэж
Найз чамайгаа сэтгэлдээ бодож байдаг шүү
Найзын ёсоор намайг нэг хүлээн аваарай чи Нам гүмхэн орчинд хоёулаа нэг тайван уулзъя
Чамайг юу гэж хэлнэ тэр надад хамаагүй гэж бодох ч Чигээрээ би өөрийнхөөрөө байж чадах болов уу найзаа
Хүний нас амьдрал ахархан ,хурдан өнгөрдөг шиг найз минь Хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаа энэ насандаа би Хүсэл тэмүүлэл хэлж ярих тэвчээр алдарч байна шүү найз минь
Айж хүндлэж эмээж бэргэж явсаар чамааас би Арваад жил хол юм шиг ойрч юм шиг холбоотой байлаа Аймхай зориггүй итгэлгүй хүн үү гэж би өөрийгөө зэмлэж Айхтар хүн гэж чи надаас айж эмээж цэрвэж байна уу
Нарт хорвоод чи бид туулах ёстойгоо туулж л байна Найзууд бие биеэндээ чин сэтгэлээ хэлэх болж дээ
Баян тансаг, ганган хээнцэр, гоё сайхан биш ч чи Байгаагаарай байж амьдралын төлөө нь байгаа чинь сайхан
Ширүүн шударга дайчин зоригтой эрэмгий гадна дүрийг чинь Шийдвэрлэх мөчид зөөлөрч, уярч эмээж байдаг дотор занг чинь
Мэдэрч харж сонсож дуулж байдаг шүү би Миний мэдэх нэг сайн найз минь чи шүү
Хаяанд цуг байхдаа нэг их тайван байх мөртлөө Холдоод холбогдохгүй байхаар үгүйлэх найзыгаа
Урт удаан хугацаанд хоорондоо ярилгүй удахаар Утасаар нэг дууг нь сонсоод тайтгарч тайвширах
Бие биедээ туслахаар дуулгах сониноо ярилцан Бодол санаагаа хуваалцахдаа бусадаас илүү байж
Гэвч бид найзууд гэгээн сайхан бодолтой Гэнэтийн олон сайхан дурсамжуудтай
Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бид Болзож учирахдаа жаргалтай байдаг бид
Тийм биздээ найз минь хоёуланд нь Тунгалаг байг бидний нөхөрлөл минь
Тоглоом болгож өнгөрөөлгүй ухаж тайван бодоод Тохироо нь бүрдэхээр ямараар ч илэрхийлж болно шүү
Чамайг би хүний өмнө эвгүй байдалд оруулаж зовоож айлгахгүй Чадна гэдэгээ баттай сайн ухаарч мэдэж ойлгож байгаа шүү найз нь

................................ Найзаас чинь


Зочин хэзээ бичсэн: 2015-07-09 12:39 | |
Хичээнээ
goe shvleg bn vnen vgtei.bi shvlegt durtai bicheecher elsej blohu?
dreamer хэзээ бичсэн: 2015-01-16 14:45 | |
ymar teneg shvleg we
Зочин хэзээ бичсэн: 2014-10-02 21:49 | |
shal teneg
Зочин хэзээ бичсэн: 2014-10-02 16:47 | |
Bi yaruu nsiragt durtai negen busgui bichigcheer elsej bolohuu
ochgii хэзээ бичсэн: 2014-06-16 20:47 | |
Гайхалтай сайхан шүлэг байна. Сүүлийн хэдэн мөртийг чинь ишлэл болгон авлаа уучлаарай. Амжилт хүсье
оюунаа (зочин) хэзээ бичсэн: 2014-05-29 10:41 | |
Санаа
Өөөрийн бодол өөртөө зөв гэдэг. Надад таалагдсангүй, ойлгооогүй
уучлаарай
Зочин хэзээ бичсэн: 2014-04-26 08:29 | |
Зочин хэзээ бичсэн: 2013-02-18 13:02 | |
やっと出会えたのね
хундага хэзээ бичсэн: 2013-02-18 10:24 | |



:-)