Би жижигхэн хөхтэй
Хөхнийхөө товчинд сэрэлтэй
Хүйсэндээ ээмэгтэй
Хөлөрсөн байхдаа хөөрхөн
Би дэндүү нэрэлхүү
Тасартлаа ууж байгаагүй
Танилындаа хонож үзээгүй
Тамхи татахаас айдаг
Би залхмаар замбараагүй
Болзоонд цагтаа очиж үзээгүй
Борооноор шүхэр дэлгэх дургүй
Босгоны цаана саатах хүсэлгүй
Би уйлхай
Бас уйдамхай
Ууртай, уучламтгай
Урвах тухай бодож байгаагүй.....


...

arius


Өвөл
Цонхоор харлаа
Цонхигор цагаан хус ганцаардан гуниглахад
Цас түүнийг гунигийг хуваалцах гэхдээ
Цан хүүргээр чимэх нь үзэсгэлэнтэй

Хавар
Салхивчаа онгойлголоо
Салхи жихүүн ч цаанаа анхилуун үлээж
Саравчны дэргэдэх улиас гөлөглөж, зүлэг нялхран
Санааны мухраас бодол цувуулан сэмрүүлнэ

Зун
Хаалгаа нээлээ
Хаяаагаар нэг ургасан цэцэгс
Хамар цоргион сайхан үнэрээ түгээж
Хаа ч юм орхигдсон дурсамж сэргээнэ

Намар
Навчис шаргалтан хөл доороос ээнэ
Нар харин дээрээс бүүдгэрхэн
Надаас ахиад нэг жилийг авч одохдоо
Найрсаг байх гэж байдгаараа хичээнэ...

arius

сэргэлэн салхины сэвшээнд
сэмрээд байгаа үүл нь
сэрээхээс нааш надад ирдэггүй
сэтгэлийн хэдэн үгсийг минь улам далдлана

үүл хураан цуглуулж
өрөөний минь дээр бороо асгаруулдаг асан гуниг
үүлэн чөлөөний нарны цацрагын хэлтэрхийнд дурлаад
өөрөөс минь түрхэн сэтгэл буруулсан байна.

өгүүлэх үг минь улам бүр эгшигээ алдаад
үгүйлээд ч байгаа юм шиг түүнийгээ би /миний гунигийг /



...


Тэртээх цэнхэр уулсыг ороон
Тэврэн нөмөрсөн манан сарнимтгай
Тэнгэрийн хаяанаас өндөлзөх наран
Тэднийг салгахаар яарах юун?
Түүнийг ажиглах харцыг ороон
Түмнийг эргэцүүлэх бодол сарнимтгай
Түүхий шүлэгнээс үнэртэх санаа
Төрж ядан яарах юун?

               2005

Чойрын Хүү

Гартаа чимэглэлгүй маань

Гангарах дургүйдээ бус

Эд гутаана гэж ичсэндээ ч бус

Эхнэр болох нэгэн олдоогүйдээ ч бус

Дусал нулимсны үнэгүйд нь бус

Дураар тонгочох эрх чөлөөг билэгддэгт нь бус

Нэг л хүн, нэг л учрал зүрхэнд явдагтаа

Нисээд одсон хайрандаа дэндүү их дассандаа

Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад

Сонихон үртсийг нь сахиуслан зүүж хадгалаад

Давчуухан хорвоод ганцаардаж явахдаа

Дахиад алдахгүйн тангараг өргөн уйлахдаа

Хайр гэдэг аугаа хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбосны дараа л

Харин тэр “ Хурууны гав ”-ыг зүүж явъя гэснийх юм аа.


...

Чойрын Хүү

Дэрвэж байсан туг

              ишээрээ хугаран унах шиг

Дэнлүү бадамлах зул

              салхинд цохиулан унтрах шиг

Ургаж ядсан цэцэгс

              хураар дутан гандах шиг

Уянга дүүрэн вальсын дунд

              бүдрэн унасаан би

      Хөгжилтэй аялгуу тасалдан

                          чи бидэн холдож

      Хөлгүй жаргал маань

                          дурсамж төдий хоцорч

      Өнчин чавхдаст хуур

                          аялгуулан эгшиглэхгүйн учир

      Өнөөдөр би гансарч

                          манан дунд төөрсөөр……….


...

arius

агаар мандалд хөрвөөн зугаацагч
рашаан усны шидийг агуулагч нь
идэр залуу насныхаа өнгөөр гайхуулж
урьдын гунигийг огоорон
нисэн дүүлэн явахдаа түүнийг
саруул талаар нэг хайв
аврага моддоос асуув
нуур, цөөрмөөс ирэв
асуулт болгон хариултгүйд
асгаруулан уйлахаар нулимс нэрнэ.

arius

Уугих тамхины утаанаас
Ургуулан үзсэн дүрс
Урдын гуниг болов уу?
Уг нь би чамайг санаагүй

Хэлэх үгсээ
Хэцэн дээр ганц нэгээр нь хатаагаад
Хэтэрхий хурц наранд шатахаас өмнө
Хэн нэгэнд уншуулахсан

Хэлбэр хоосон ............

xvv

Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачу...