xvv
Алтан наран хэвийх зүгт
Алтай сайхан нутаг минь бий
Алтай сайхан нутагт минь
Азай буурал ээж минь бий
Азай буурал ээжийд минь
Амгалан энхийн ерөөл бий
Амгалан энхийн ерөөлд нь
Амар уулзахын тавилан бий

Саруул сарны хонох зүгт
Сэрүүн сайхан алтай минь бий
Сэрүүн сайхан алтайд минь
Сүрэг олон адуу минь бий
Сүрэг олон адуунд минь
Суман хүрэн морь минь бий
Суман хүрэн мориндоо
Суудал засахын тавилан бий

Салхины исгэрэх тэрхэн зүгт
Сарьдаг алтай нутаг минь бий
Сарьдаг алтай нутагт минь
Саальчин хонгор бүсгүй минь бий
Саальчин хонгор бүсгүйд минь
Сэтгэлийн ариун хайр бий
Сэтгэлийн ариун хайранд нь
Саатан хүлээх итгэл бий
 

 Дуучин Н. Гэрэлт-Од

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гэрэлт одын дуулсан цэргийн бодол дууг хэн анх зохиожхэн дуулсан бэ
пүрэвсүрэн г (зочин) хэзээ бичсэн: 2021-11-10 15:26 | |
энэ дуу анх хэн хэдэн онд зохиож хэн дуулсан юм бэ
Зочин хэзээ бичсэн: 2021-11-10 15:22 | |
энэ дуу анх хэн хэдэн
Зочин хэзээ бичсэн: 2021-11-10 15:21 | |



:-)