xvv
Үг: Д.Маам
Ая: Ц.Чинзориг
Дуучин: СТА Д.Баасанжав

Өрхөө татаж үүрийн гэгээг
Тооноор чи минь тосон заллаа
Тоонын хадганд тортог амсуулж
Галын бурхан аа тулгандаа тахилаа

Хоног хоногийн хорвоодоо
Хэргээр иржээ Дунгаамаа
Хотлын баярт миний л амраг
Дуулж л явна даа Дунгаамаа

Намиран асгах гол шиг харц чинь
Үүрийн тэргэл гэгээ байна аа
Нанчид мартаам хонгор чи минь
Миний гэрийн сүлд нь байна аа

Хоног хоногийн хорвоо доо
Хэргээр иржээ Дунгаамаа
Хүний зовлонд миний л амраг
Уйлж л явна даа Дунгаамаа

Үдлээд нүүмгүй нутаг шиг чамтайгаа
Үүлэн сүүдрийг үзэлгүй цэнгэлдээд
Үүдэн хоймроо эзэгнэн ханьсаад
Зүүдэнд юм шиг мэдэлгүй жаргалтай

Хоног хоногийн хорвоо доо
Хэргээр иржээ Дунгаамаа
Үрийн заяанд миний л амраг
Жаргаж л явна даа Дунгаамаа

Дэнжийн харгуйд дүмэн шүргүүлж
Дэрсэн шарилжуу мэдэв шүү дээ
Дэлхийн хүнтэй дөрөө шүргүүлж
Дэгс үнэн нь танив шүү дээ

Хоног хоногийн хорвоо доо
Хэргээр иржээ Дунгаамаа
Холын ододтой ч миний л амраг
Ойрхон явна даа Дунгаамаа

Хоног хоногийн хорвоо доо
Хэргээр иржээ Дунгаамаа
Хотлын баярт миний л амраг
Дуулж л явна даа Дунгаамаа

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Болж дээ Дунгаамаа минь
Хөөрхөн нэр шүү
Nico хэзээ бичсэн: 2023-12-25 09:57 | |
Энэ үнэхээр гоё дуу байна. 💖💖💖💖🤗🐭
Амирлан (зочин) хэзээ бичсэн: 2023-02-15 23:08 | |
Дунгаамаа
Сайн байн уу наймаг дунгаамаа гэдэг би одоо 12 настай миний нэртэй дуу үнэн миний зүрх сэтгэлд үнхээр хүрж чадлаа 😃😀😄😊☺😗😙😚😘💜💜❤❤💖💖💕💕💋💓💓
Дунгаамаа (зочин) хэзээ бичсэн: 2021-08-28 17:06 | |



:-)