Эмзэг цагаахан цэцгийг үнэрлэмээр
Эргүүтэн солиорсон ч хамаагүй согтмоор
Зөөлөн цагаан дэлбээг илбэн таалмаар
Зүү мэт өргөстэй, хортой байсан ч хамаагүй
Зүгээр л амьдралаас ч илүүтэй хүсэл...
Эмзэг ч гэлээ амархан эдгэдэг юм
Эмээх хэрэггүй дээ өөрийнхөөрөө л бай
Намайг надаас хамгаалах гээд яах юм
Наадгайгаа болгоод тоглосон ч болно би хүсч байна
Нандигнах хэрэггүй дээ дуртай үедээ л хая...
Өөрөө чи жаргалтай л инээвэл чинь
Өнгөлөг сар шиг л би гэрэлтэх болно
Хацар чинь ягаараад инээмсэглэхийг харвал
Хамгийн жаргалтай хүн би л байх болно
Харин тэр инээмсэглэлийг холоос ч болов харахын тулд
Хамраа будаад алиалагч болчихмоор...
2009.1