xvv
Чанга тэврээд бүжсэн нь цөөнгүй, гэвч
Чамаас илүү янаг нь ч бий, гэвч
Урин дуудсан аальтай нь олон, гэвч
Уярч догдлон чамдаа л...

Үзэсгэлэнтэй сайхан нь цөөнгүй, гэвч
Өдөн дууддаг нь ч бий, гэвч
Зөөлөн үнссэн нь ч бий, гэвч
Зөвхөн чи л өөр...

Аварга том давалгаа юу юугүй нөмрөн
Амжиж зугтаж чадалгүй урсаж орхих
Барьж байсан далангаа сэт цохин
Багтаж ядах урсгал чиний л зүг...

Сайханд татагдан тэмүүлдэг нь хүн болохоор
Санан догдлон дурладаг нь бид болохоор
Гайхалтай үзэсгэлэнд бүгд л татагддаг болохоор
Галын гэрэлд эрвээхэй тэмүүлдэг болохоор
Наалинхай ялдам аашаа дарж чи минь нуугаад ч
Наран гоо үзэсгэлэнд тэмүүлж дурлах нь жам биз
Өөрсдөө хүсээд шатахад нь галын буруу үгүй
Өрцөнд цохилох зүрхэнд ч хэний ч буруу үгүй...

 

 
Гаднаа хэлсэн үг бүр сэтгэлийнх биш, уучил
Гараас минь бариад нүдийг минь ширтээд сонсооч
Зүрхнээс гарч амжаагүй үг бүр үнэн биш, уучил
Зүгээр л цээжинд минь чихээ наагаад нүдээ аниарай

Цав цагаан даашинзтай үзэсгэлэнт гүнжийг харна
Цасан ширхэг бужигналдахад тойрон бүжихийг нь үзээрэй
Эргэлдэн бүжих гоо үзэсгэлэнг харна
Эрээн цэцэгс алаглах талд тойрон бүжихийг нь үзээрэй

Өчигдрийн байсан зүрх тэнд дахин цохилохгүй
Өөр хэн ч байхгүй тэнд, ганцхан чи л бий...

2009.1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл: