xvv

Мөнгөн хонхны хөнгөн жингэнээ

Шувуудын дуутай ижилдэн сонсогдсон

Мөрөөдөл хүслийн гэгээн харгуй

Орчлонгийн тунгалаг алсад зурайсан

            Сурагч насны ариухан хавраа

            Солонго шиг насны уяхан хавраа

            Сувдан нулимстай сургуулийн хавраа

            Хайрын хавраа сургуулийн хавраа

Цээжинд багтамгүй хайрын үгээ

Дурсамжийн дэвтэртээ нандигнан үлдээсэн

Цэнхэр салхитай намуухан үдшээр

Үерхлийн сайхныг дурсан суусан

            Сурагч насны ариухан хавраа

            Солонго шиг насны уяхан хавраа

            Сувдан нулимстай сургуулийн хавраа

            Хайрын хавраа сургуулийн хавраа

(Энэ дууны нэрийг нь санахгүй байгаа учир нэр зохиов.)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Нэр нь сургуулийн хавар
Зочин хэзээ бичсэн: 2023-11-16 15:31 | |
Сургуулийн хавар гэдэг нэртэй дуу байсан байна
Зочин хэзээ бичсэн: 2013-04-09 16:52 | |
Нэр зохиов гэснийг нь сая л уншлаа. Дууг нь сонсох гээд л дээр байгаа нэрээр нь хайгаад байлаа.
Зочин хэзээ бичсэн: 2013-04-09 16:50 | |