xvv
Гараас минь атга би унагаахгүй
Гарч ирээд үнсээд явсан ч би уйлахгүй
Чанга зуур битгий алдаарай
Чамайг би ямар ч байсан гаргах болно

Зүгээр л би мөчир байж ч чадна
Зүүгдэж бариад гараарай
Зөрж гараад орхиод одсон ч болно
Зөөлөн гарыг чинь дурсаад ургаад л үлдэх болно

Ямартай ч хөтөл намайг
Явмаар бол хамтдаа гулгасан ч болно
Амьдрал хэмээх мөсөн талбай дээр
Аль алиныгаа түшээд эргэлдсэн ч болох...

2009.1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)