Холын холд тэнэн одох бодлоо яалтай
Хонгор түүнийг бодож болохгүй хорвоог яалтай
Хорих тусам зөрүүдлэн цовхчих зүрхээ яалтай
Хослож чадахгүй тавиландаа гомдох сэтгэлээ яалтай...
Нийлж чадаагүй нь зовлон гээд уйлаад ч яахав
Нимгэлж дундлана гээд уугаад ч яахав
Зүрх сэтгэлдээ хайрлан жаргах боломж нь байхад
Зүгээр л бодолдоо тэврээд инээмсгэлээд алхая...
Би тэрлүүлж цовдлуулсан зовлонт биш
Бие нь шархалсан өвчтөн биш
Битүү шаналж уйлагнахаа болино
Бирд сэтгэлээр шунахаа тэвчинэ...
Чишш чимээгүй...
Үгээ залгиад, нүдээ анья
Өнөөдрөөс эхлээд би зүгээр л залбирна
Өөрийнхөө шуналаар бишээ чиний төлөө
Өөдөөс чинь тосох хайрын чинь төлөө...
2009.2

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Энэ хэдэн 4 мөртүүд уг нь бүгд тусдаа бичигдсэн байсан ч нийлүүлээд тавьчихсан чинь бүгд нэг шүлэг болчихлоо...
xvv хэзээ бичсэн:
2009-02-05 00:18 | |