Хожим нь би гэртээ харьчихаад
Холын тэртээх Хангvгээ дурсана
Давсгvй иддэг будаагаа
Далайн наймалжны амтыг ч бодно
Дандаа иддэг Кимчигээ vгvйлж
Дарснаас гэвэл Сежvнээсээ эхлэнэ дээ
Дэндvv бужигнуулдаг Дэхуа буудал
Дэмийрч суух дуртай Чингисээ санана
Өедесхен vрсээ дэндvv санавч
Өндер цалинд нь л хорогддог байсан
Өглеений тэнгэрийг гунигтай харчихаад
Өнеех л ажилдaa гэлдэрдэг байсаан
Хэцvv байна гээд харьчихмаар санагдавч
Хэлээ хазаад тэвчдэг байсаан
Хэдэрлэж заримдаа зермеер санагдавч
Хэл мэдэхгvй гацдагаа санана
Мэдэхгvй хэл чадахгvй ажилаа
Мэдээж тэгээд сурсанаа санана
Тvлчих шахам халуун нар
Тvндэмvны захаа ч санана
Мах нь хямдхан Мажаны зах
Манайхаас ирдэгсэн гэж борцоо vгvйлэнэ
Хаа сайгvй зорчдог Хангvгын метрогоо
Хараад л зугтаадаг цагдаагаа ч санана
Шарж иддэг Самгёгсалиа ч
Шидаа хийдэг vйлдвэрээ ч санана
Цочоож сэрээдэг гар утасны сэрvvлэг
Чонгvгын жижигхэн ереегее ч санана
Гоёж бичээгvй умгар гэрт минь
Гоогоороо унтдаг нехдvvдээ ч санана
Ёндонбvгын онигоо ярьцгааж
Элэгээ хештел инээдэг ээ ч санана
Мэдээж та нар ч бас санана даа санана
Мэгжvдэж иддэг чикинээ санана
Санана даа бид бvгдээрээ л санана
Сайнтай муутай ч бид хожим нь дурсана