a3xvv

Эр бор харцага"-ын эгшгийг бvv хөнд
Эр хvний нулимс эцгийн ариун хөлстэй адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн аялгуу эх нутгийн салхитай ижил юм гэнэлээ
Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ

Эр хvний мэгшихийг бvv хар
"Эрдэнэ засгийн унага" -ын аялгуу бvv тасал
Эр хvний нулимс эхийн цагаан сvvтэй адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн дуун эгшиглэнт горхины чимээтэй ижил юм гэнэлээ

Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ

Эр хvний харууслыг бvv мэдэр
"Эр хоёр загал"-ын туульсийг бvv март
Эр хvний нулимс эцсийн дусал цустай адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн эгшиглэн эв хуурын татлагатай ижил юм гэнэлээ

Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ

                      2005 он С.Цогнэмэх

 

 


Logo Design

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Монгол
Сайхан шүлэг байна. Таалагдлаа.
Зочин хэзээ бичсэн: 2012-08-25 18:32 | |
Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл
Yostoi gogo shuleg bna.
Theory хэзээ бичсэн: 2006-08-21 14:58 | |



:-)